×
Нийгэм 22 Долоодугаар сарын 2011
  Оросын Тува болон зэрэгцэн орших  Монгол улсын мал аж ахуй хөгжсөн нутгуудын бэлчээрийн  экосистем эрдэмтдийн санааг үнэхээр түгшээх боллоо. Дэлхийн онгон байгалийн сангийн /WWF/ ажилтнууд болон Увс-нуурын шим мандалын төв хамтран бүсийн   бэлчээрийн   экосистемийн судалгаа шинжилгээ явуулж, түгшүүртэй дүгнэлтэнд хүрчээ.
Дэлхийн уур амьсгалын даяаршлын өөрчлөлтийн асуудлууд   нь олон улсын хамтын нийгэмлэгийн байнгын анхааралд байх ёстой юм, гэхдээ АБ –ын хэлэлцэх асуудалд орох ёсгүй  юм. НҮБ ын Байнгын төлөөлөгчийн нэгдүгээр орлогч Александр Панкины танилцуулсан  Орос улсын зарчмын  байр суурь бол ийм юм.
НҮБ ын Ойрхи-Дорнодын палестинаас дүрвэгсдэд туслах агентлаг хэрвээ босогчид тус байгууллагын төв байрыг үргэлжлүүлэн бүслэсээр байх юм бол  Газын зурваст үйл ажиллагаагаа зогсооно гэж сүрдүүлжээ. Агентлагаас үзүүлж байгаа тусламж багасч буйг эсэргүүцэн хүмүүс хоёр дахь өдрөө тус байгууллагын хаалгыг хаагаад байгаа юм.  НҮБ нь хөрөнгө багасснаас болж ийм алхам хийхэд хүрсэн аж.
Японы эрх баригчид байгалийн сүйрэлд автсан бүсүүдээ сэргээх 10 жилийн  төлвөлөгөө боловсруулаад байна. Энэ тухай баасан гаригт японы Jiji   агентлаг мэдээлжээ. Бүс нутгуудыг сэргээхэд ЗГ 23 их наяд  иен /291 тэрбум доллар/ зарцуулахад бэлэн байна. Агентлагийн мэдээлж буйгаар ойрын таван жилд 19 их наяд иенийг мужуудын  анхан шатны сэргээн мандалтанд зарцуулах гэнэ.
Цацрагийн цезиээр хордсон үхрийн мах Япон улс даяар таржээ. Тус улсын ЗГ худалдаачдаас цацрагийн хортой үхрийн махыг худалдан авч, устгалд оруулахаар шийд гаргалаа гэж The Japan Times сонинд бичжээ. Эрх баригчид  тус улсын бод мал өсгөдөг  бүх фермүүдийг шалгахаар төлөвлөж байна. Хордсон нийт малын тоо 1350 толгой малд тооцогдож байна. Одоогийн байдлаар тэдгээрийн 10 % шалгаад байгаа аж.
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011
3