×
Нийгэм 21 Долоодугаар сарын 2011
   Энэ зун Японоос 32 хүүхэд Москва болон Москва орчимд ирж амрана. Тэд 3-р сарын 11-нд газар хөдлөсөн мужуудаас ирэх юм. Түүнчлэн өсвөр үеийн 10 хөл бөмбөгчин  Баруун Сибирийн Томск хотод  хоёр долоо хононо. Орос улсад амарч, тус улстай илүү дотно танилцуулахын тулд тэднийг орон нутгийн  “Томь” хөл бөмбөгийн багтай танилцуулах юм.
    Балба улсад өнөөдрөөс дэлхийн хамгийн өндөр уул Жомолунгмагийн өндрийг хэмжих ажил эхлэлээ. Энэ нь Хятад улстай маргааныг таслах зорилготой ажээ. Орон нутгийн газрын шинэчлэлийн яаманд мэдэгдснээр урьд өмнө тус улс шаардлагатай технологи болон нөөцтэй байжээ. Энэхүү ажлыг  гадаадын орнуудын газар зүйн зургийн мэргэжилтнүүд явуулж байжээ.
   “Роза Ругоза” усан онгоц лхагва гаригт Курилын арлаас Кунашир арал руу 35 сургуулийн сурагч болон гурван багшийг хүргэв. Тэд Хоккайдо арал дээр 7 хоног амарч, уралдаан тэмцээнд оролцож, япон гэр бүлд зочилно. Үүний өмнө  Японд  Кунашир, Шикотан, Итурупээс нутгийн 10 оршин  суугч зочлоод иржээ. Тэд  Саппоро олон улсын төвд япон хэлэнд суралцжээ.
   Оросын оршин суугчид ХХ зууны эхэн , дунд үеийн аймшигт хэрэг явдлыг давтуулахгүйн тулд сургамжий нь мартах ёсгүй гэж Оросын үнэн алдартны сүм хийдийн тэргүүн хамба Кирилл  Мордовид анхны айлчлал хийхдээ уриалав. Тухайн үед чухам энэ  БНУлсын томоохон хоёр гянданд улс төрийн шалтгаанаар маш олон хүнийг хорисон билээ.
  Оросын мэргэжилтнүүд живсэн “Булгария” усан онгоцыг Волга мөрний ёроолоос татаж гаргахаар бэлтгэж байна. Живсэн онгоцны эх биен доогуур дөрвөн ширхэг тусгай ган хавтанг оруулан дээш татах юм. Одоогийн байдлаар тийм хавтангийн гурвыг оруулаад байна. Хоёр давхар, аяллын онгоц нь 7-р сарын 10-нд Волга мөрөнд эргээс 10 км зайд живсэн юм. Онгоцонд 208 хүн явсан.
   2012 оны  Лондонгийн Олимпийн медалийг Монголд олборлосон металлаар хийх аж. Британ-Австралийн  “Рио-Тинто” компани нь Олимпийн зохион байгуулах хороонд  2012 оны Олимпийн болон Паралимпийн Тоглолтуудын алт, мөнгө, хүрэл медалиудын   загварыг хүргэлээ. Дэлхийн алт олборлолтын томоохон компаний нэг Рио-Тинто  4700 медалийг бэлтгэхэд 8 тонн хүдэр ашиглахаар төлөвлөж байгаа юм.
   Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Узбекистаны ерөнхийлөгч   Ислам Каримовт  тус улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 13 хүн амь эрсэдсэнд эмгэнэл илэрхийлж, цахилгаан утас илгээв гэж ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдэв. «Узбекистаны нутаг дэвсгэрт хүчтэй газар хөдлөж, хүний амь эрсэдсэнд гүнээ харамсаж, эмгэнэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу.
   Ливийн босогчид тус улсын баруун хэсэгт орших Нафис ууланд  хүчээ хувиарилан Тридоли руу дайралт хийхээр бэлтгэж байна гэж  шилжилтийн үеийн Үндэсний зөвлөлийн босогчдын цэргийн ажиллагааны зохицуулагч генерал Омар аль-Харири мэдэгджээ. Босогчдын хяналтанд байгаа газруудаас Нафисын уул нь Трипольтой хамгийн ойр байгаа гэдгийг Омар аль-Харири сануулжээ.
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011
3