×
Нийгэм 20 Долоодугаар сарын 2011
   «Ирээдүйн инженерүүд-2011” Олон улсын залуучуудын уулзалтын хөрөнгө оруулалтын төслийн уралдааны шагналтнууд энэ 9-р сард  Эрхүү хотод болох  Байгалийн олон улсын эдийн засгийн VII  чуулганд  оролцоно. “Ирээдүйн инженерүүд-2011” аж үйлдвэрийн залуучуудын чуулганы хүрээнд Байгалийн эдийн засгийн форумыг /БЭФ /танилцуулах ажиллагааг Байгаль нуурын Большое Голоустное тосгонд  зохион явуулав.
   Кипр улсын ГХЯ-ны тэргүүн Маркос Киприану албан тушаалаасаа албан ёсоор огцорчээ. Тэрээр ерөнхийлөгч Димитрис Христофиастай хийсэн уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ энэхүү  шийдвэр нь түүний эцсийн шийдвэр, ийм шийдвэр гаргахдаа тэр өөрийн нүнжиг болоод  ёс суртахуунд тулгуурласан юм гэжээ.
   Энэ жил өнгөрсөн жилийг бодвол хүн төрөлхтөний түүхэнд байгаагүй байгалийн сүйрлээрээ хамгийн дээд хэмжээнд хүрээд байна. Эйяфьятлайокудль галт уулын дэлбэрэлт, Америкийн хүчтэй хар салхи, Европын цасан шуурга, Индонези, Гаитийн газар хөвлөлт, галт уулын дэлбэрэлт, Пакистаны газар хөдлөлт, Оросын төв хэсгийн аагим халуун гээд өнгөрсөн жилийн эдгээр байгалийн “хувьсгал” нь ард үлдсэн гэлтэй.
   Ираны цэргийнхэн уран баяжуулах “Форду” үйлдвэрийн орчимд америкийн нисэгчгүй   онгоцыг сөнөөжээ. Ираны парламентын үндэсний аюулгүй байдлын хорооны гишүүн Али Агазаде Дафсарийн уламжилснаар америкийн нисэгчгүй онгоц нь Кум хотын дээгүүр тагнуулын мэдээ цуглуулахаар нисч байсан гэж хэлснийг тус улсын ХМХ иш татжээ.
   Америкийн тагнуулын ахмад зүтгэлтэн Гленн Карл Тагнуулын төв газраас террорын ажиллагаанд сэжиглэгдэгсдэд  хэрэглэж буй мөрдөн байцаах, хүчээр мэдээлэл  авах ширүүн арга барилуудыг илтгэн харуулж буй «Мөрдөн байцаагч.Боловсрол»  номоо нийтлүүлжээ.
   Японы ЗГ “Фукусима-1” АЦС-ын ослын үр дагаврыг арилгах эхний шатны ажил дууссан тухай мэдэгдэв. Мэргэжилтнүүд  тогооны хөрөлтийн системийг тогтоворжуулж чадсан байна гэж японы телевизийн Эн-Эйч-Кей компани өнөөдөр мэдээлжээ. Ослын үр дагаврыг арилгах хоёрдахь шатны ажлаар нүүлгэн шилжүүлсэн бүсэд дэд бүтцийн объектуудыг идэвхижүүлэх ажлыг явуулах гэж байна.
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011
3