×
Нийгэм 19 Долоодугаар сарын 2011
   «Ирээдүйн инженерууд-2011» олон улсын залуучуудын аж үйлдвэрийн анхдугаар форум өнөөдөр Байгал нуур орчимд нээгдлээ. Дэлхийн 50 орны  1500 орчим  залуу эрдэмтэн, мэргэжилтэн түүнд оролцож байна. Форум машины аж үуйлдвэр болон түүнтэй холбоотой салбаруудыг хөгжүүлэх хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд залуучуудын хүчин чармайлтыг нэгтгэн нягтруулах зорилготой.
   Египетийн ерөнхий сайд Исам Шараф их ядарсан учир эмнэлэгт хэвтсэн байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар бол  Египетийн шинэ засгийн газар тангариг өргөхийн өмнө Шарафын цусны даралт эрс унажээ. Тэрээр ажлын  өдөр нь маш удаан үргэлжлэсэн учир их ядарсан гэж засгийн газрын тэргүүний захиргаанаас мэдээллээ. Шараф эмнэлгээс чухам хэдийд гарах нь тодорхой бус байна.
   Мэргэжилтнүүд Ижил мөрөнд живсэн «Булгария» илчит онгоцны зуун талаас лаг хөрсийг малтан гаргаж дууслаа. Хөвөгч өргүүрийг хэрэглэн шөнөжин ажиллажээ. Мэргэжилтнүүд илчит онгоцыг босоо байдалд бүрэн оруулахыг оролдож байна. Дараа нь «Булгария» илчит онгоцны бүх цонхыг хааж, дотроос нь ус шахан гаргаж, дээшээ татахаар төлөвлөжээ. Живсэн онгоцыг өчигдөр  ёроолоос дээшээ гаргах байсан.
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011
3