×
Нийгэм 18 Долоодугаар сарын 2011
    Оросын агаарын-тээврийн Аэрофлот дэлхийн хамгийн их эрчимтэй хөгжиж байгаа гурван компаний нэгд оржээ. Энэ тухай Оросын ерөнхий сайд Владимир Путинтэй уулзахдаа тус компаний ерөнхий захирал Виталий Савельев мэдэгджээ. Түүний уламжилснаар, саяхны Францын Ле Буржед болсон олон улсын онгоцны үзэсгэлэн дээр Зүүн-Европын хамгийн шилдэг нислэгийн  компаний шагнал хүртжээ.
   Орос улсын Холбооны Ауюлгүй байдлын /ХАБ/алба тээврийн хэрэгслийн томоохон халдлагыг таслан зогсоож чадлаа.  Энэ тухай тус байгууллагын тэргүүн Александр Бортников ерөнхийлөгч Дмитрий Медведевт илтгэв. Уг хэрэгт холобгдуулан Кавказын уугуул иргэн дөрвөн хүнийг саатуулаад байна.
   Ливийн сөрөг хүчнийхний цэргүүд Муаммар Каддафийн үнэнч цэргүүдийн эсрэг Марс-Брег хотод цэргийн ажиллагаа явуулж байна. Сөрөг хүчнийхний тайлбарлаж буйгаар даваа гаригт орон сууцны хорооллуудыг эзлэн авч байгаа аж.  Хэдэн хоногийн өмнө сөрөг хүчний талынхан Марс-Бреги рүү давшиж эхэлсэн юм. Тэр үед тус хотод байсан цэргийнхэн тэднийг их буугаар буудаж угтсан юм.
    ”Монгол улсын гадаад бодлого, олон улсын туршлага”- энэ бол ЮНЕСКО-гийн ивээл дор зохиогдох Олон улсын монголч эрдэмтдийн X их хурлын хэлэлцэх  гол сэдэв. Арга хэмжээ 8-р сарын эхээр Улаанбаатарт болно.
   “Талибан” хөдөлгөөнийхөн Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайн зөвлөх Жан Мохаммад Ханыг хороосон хариуцлагаа хүлээв. Талибуудын төлөөлөгч өрнөдийн ХМХ-ийнд  тэдний хамтран зүтгэгчид тэр халдлагыг хийсэн гэж мэдээлснийг Интерфакс уламжилжээ.  Мэдээнд дурьдсанаар: өнгөрсөн ням гаригт  ерөнхийлөгчийн Кабул дахь гэрт талибууд дайран орж,  уг аллагыг үйлдсэн гэжээ.
   Японы АЦС-ын ослын үр дагаврыг арилгах асуудлыг хариуцсан  сайд Госи Хосоно нь АЦС-ын тогоонуудын аюулгүй байдлыг шалгахаар зогсоосон ажлыг  сэргээх бодолтой байгаагаа илэрхийлэв.Өмнө мэдээлж байсны дагуу“Фукусима-1” АЦС-ын ослын дараа атомын цахилгаан станцуудыг шалгахаар төлөвлөж  байсан юм.
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011
3