×
Нийгэм 16 Долоодугаар сарын 2011
Оросын ОБЯ ны онгоц  эмч нарын  бүлэгийн хамт Москвагаас Түрк рүү 9 настай хүүг нүүлгэн шилжүүлэхээр мордлоо.  Тэрээр долоо хоногийн өмнө аквапаркад гэмтэл авсан юм. Оросын эмчид ирсэн даруйдаа эмэнэлэг рүү явж орон нутгийн эмч нартай  зөвлөгөөн хийж, Кирил Гудков нь эх оронруу гаа шилжин явахад бэлэн эсийг шийдвэрлэх юм.
Москвагийн эрчимхүчнийхэн амралтын өдрүүдэд 37 хэм хүрэх халуунаар өндөр өндөржүүлсэн байдалд ажиллаж байна. Энэ тухай “Москвагийн  эрчимхүчний нэгдсэн сүлжээнээс”мэдээлэв. Орон нутгийн ОБЯ ны газруудтай холбоо тогтоогоод байна. Шуурхай  ослын-сэргээх ажлын бригад өндөржүүлсэн байдлаар ажиллаж байна. Дэд бүтцийн чухал объектууд болох эрчимхүчний хангамжийн байгуулагуудыг хяналтанд аваад байна. Одоогоор цахилгаан хуваарилах, өндөрхүчдэлийн сүлжээ хэвийн ажиллаж байна.
Орос улсын Приморье хязгаарт тав-зургаан мянган жилийн өмнөх эртний хүмүүсийн булшийг олжээ. 2012 онд зохиогдох АНД орнуудын дээд хэмжээний уулзалт явагдах Русский арлыг судлан шинжлэх ажлын үеээр археологчид неолит үеийн маш их хэмжээний юувуу олжээ. Энэ нь эртний олдворуудын нэг юм.  Приморийн юувууны овоо ньгурван мянгаас илүүгүй настай юм.
Волга мөрөнд өнгөрсөн ням гаригт живсэн “Булгария”онгоцыг усны ёроолоос таатж гаргах ажлын бэлтгэл ажил эхлээд байна. Сүйрэл гарсан газар  хоёр хөвдөг “цамхаг” ирээд байна. Хажуугаараа байгаа онгоцыг эхлээд тэгшлэх ёстой аж.  Тус онгоцыг 18,19 ны өдрүүдэд өргөж магадагүй байна.
 “Булгария” онгоцыг усны ёроолоос өргөхөд бэлэн боллоо. Усанд шумбагчид  живсэн онгоцны өрөө, тасалгаануудыг сайтар шалгаж үзжээ. Эмгэнэлт явдлын уйтгартай дүн эцэслэн гарч: 114 хүн амь үргэдэж, 15 хүн сураггүй болжээ. Харин 79 хүн аврагдсан. Оросулсын ерөнхийлөгчийн албан даалгавраар мөрдөн байцаах ажлыгтун нарийн явуулж байна. Сүйрэлд холбогдсон нэг ч хүн шийтгэлгүй үлдэх ёсгүй.
Хятад улсад хүчтэй аадар бороо орсны улмаас 6 хүн амь үрэгджээ. Аадар бороо нь зүүн, төв болон баруун-өмнөд хэсгүүдэд өнгөрч буй долоо хоногийн эхэн үеээс орж эхэлсэн төдийгүй үер бууж, газар нурж байна. Нийтдээ байгалийн сүйрэлд хүн амын сая хагас нь нэрвэгдээд байна. Сүйрлийн гол цохилт Зянсу, Зянси Аньхой, Хунань, Гуандун, Сычуань болон Юньнань мужуудад таарчээ.
Олон улсын сансрын станцтай залгасан «Атлантис» олон удаа ашигладаг сансрын хөлөг 7-р сарын 21-нд дэлхийд буцана. Энэ нь мөн ангилалын сансрын хөлгийн төгсгөлийн нислэг билээ. Одоогоос оросын сансрын хөлгүүдээр Олон улсын сансрын станцад ажиллах багийн гиш үүдийг тээвэрлэнэ.
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011
3