×
Нийгэм 15 Долоодугаар сарын 2011
  Японы “Фукусима”дүүргийн эрх баригчид хөдөө аж ахуйн 4 мянган   аж ахуйн нэгжийг сайн дураараа мах нийлүүлэлтээс татгалзахыг уриалжээ.  Энэ нь хөдөө аж ахуйн малын гаралтай бүтээгдэхүүнээс болон малын тэжээлээс радиоидэвхитэй цезий илэрсэн төдийгүй хэвийн хэмжээнээс илүү болох нь тодорхой болсонтой холбоотой.
   Москва хотод Олон улсын түүхийн газрын зургийн бага хурал ажлаа өндөрлөв. Ийм  арга хэмжээг Орос улсад анх удаа зохион байгуулж байна.  Хуралд 37 орны 200 эрдэмтэн оролцож байна. Орос улсад газрын зургийн  хэвлэл 300 жилийн түүхтэй билээ.
Орос улсын мөрдөн байцаах хороо тээврийн цагдаагийн газарт “Булгария” онгоцны живэгсдэд туслалцаа үзүүлээгүй хоёр усан онгоцны ахмадуудыг саатуулахыг үүрэг болгов. Дараа нь тэднээс байцаалт авахаар Казаньд авчирч, тэднийг яллана гэж Мөрдөн байцаах газрын албан ёсны төлөөлөгч Владимир Маркин мэдэгджээ.
   Японы хамгийн бяцхан дарс амтлагчаар 10 настай сургуулийн сурагч тодорчээ. Тэрээр цагаан будаагаар хийдэг үндэсний тансаг ундааг тусгай курст суралцан үүх түүх, амт шимтий нь хамт мэдэхийн зэрэгцээ, дамжааг онц дүнтэй дүүргэжээ. Ингэхдээ охин өөрөө саке архийг нэг ч амталж үзээгүй байна, энэ нь тус улсын хуулинд заасан  20 наснаас эхэлж хэрэглэхтэй холбоотой аж.
   Индонезийн Сулавеси арал дээр галт уул дэлбэрснээс болж  хэдэн  мянган индонез хүн өөрийн орон гэрээ  орхиж явах болоод байна. Локон Эмпунг гал уул нь пүрэв гаригийн үдэш  идэвхжиж эхэлсэн бөгөөд одоогоор хохирогсдын талаар ямар нэгэн мэдээлэл үгүй байна. Галт уулын мэргэжилтний үзэж буйгаар Локон Эмпунг нь 1,5 км өндөрт үнсэн нурмагаа хаяаад байна.
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011
3