×
Нийгэм 14 Долоодугаар сарын 2011
   Энэ оны эхний гурван сард  Афганистанд 1400 хүн амиа алджээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулбал 15 % их юм. НҮБ-ын төлөөлөгчийн газар ийм мэдээллийг тараажээ.  Амь үрэгсдийн тоо баримт нэмэгдэж буй нь НАТО-гийн алдаатай бөмбөгдөлтөөс болсон хэд хэдэн тохиолдол бий.
   Японы ГХЯ-ны тэргүүн Такэаки Мацумото өнөөдөр өөрийн ажилтнууддаа Өмнөд Солонгосын “Кориан эйр” компаниар нэг сар үйлчлүүлэхгүй байх хориг тавьжээ.  Хориг  7-р сарын 18-ны өдрөөс хүчин төгөлдөр болох юм. “Кориан эйр” компаний онгоц 6-р сарын 16-нд японы Такэсима /Токто/ арал дээгүүр ниссэний дараа энэхүү хоригийг тавих  болжээ.
    Пакистаны Карачи хотод  өнөө шөнө болсон  эмх замбараагүй  байдлын улмаас 8 хүн амь үрэгдэж, хэдэн арван автомашин шатжээ. Засгийн эрх баригчдын гаргаж буй  хүчин чармайлтаас шалтгаалахгүйгээр хотод угсаатан хоорондын мөргөлдөөн үргэлжилсээр байна. Орон нутгийн ХМХ-үүдийн мэдээлж буйгаар энэ долоо хоногт Карачи хотод тусгайгийн цэргүүдэд хэт даврагчдаас хотыг цэвэрлэх даалгавар өгсөн байжээ.
  Энэтхэг улсын санхүүгийн нийслэл Мумбаи хот террорын дайралтын бай ахин болов. Өчигдөр том хотын янз бүрийн хороололд  гурван дэлбэлэлт үйлджээ. ДХЯ-аас мэдээлснээр бол наанадаж 17 хүн хэлмэгдэж, 130 гаруй хүн шархджээ. Пакистанд бүгсэн лалын бүлэглэлүүд террорын ажиллагаа явуулсан  хэмээн  үзэж байна.
   Олон улсын Байгалийн мэдээллийн их чуулган Улаан-Үдэд өнөөдөр нээгдэнэ. Энэхүү хуралдаанаар  тус улсын цахим телевизийн хөгжлийн ирээдүй болон “Цахим засгийн газрын” туршлагыг Сибирьт  нэвтрүүлэх, хэвлэлийн газруудын болон Интернет, бусад нэн шаардлагатай асуудлуудыг хэлэлцэх юм.
   Оросын  үйлдвэрлэл эрхлэгч Юрий Мильнер, Алишер Усманов нар Twitter бичил блогийн үйлчилгээнд зориулан 400 сая доллар гаргана. Тэд дэлхийн олонд түгсэн Интернетийн арван  сүлжээний нэгний бүх хувьцааны 5 хувийг худалдан авах бодолтой байна. 2006 онд байгуулагдсан  Twitter одоо 200 сая гаруй хэрэглэгчтэй болжээ.
  Иран интернетийн хяналтаа чангатгаж эхэллээ. Энэ нь лалын шашинт орны интернетийн хэдэн мянган шинэ сайтуудыг хаах зорилготой ажээ. Энэ тухай  британий “Гардиан” сонин нийтэлсэн байна. Энэхүү  алхам нь АНУ-ын “чөлөөтэй  үг хэлэхийг хязгаарлах” хаагдсан сайтуудад орох  шинэ алба байгуулагдах болсонтой холбоотойгоор  Ираны авч буй хариу арга хэмжээ юм.
Энэтхэгийн эрх баригчид лхагва гаригт Мумбай хотод гарсан халдлагатай холбогдуулан тус улсын нилээд хэдэн хотуудад өндөржүүлсэн аюулгүй байдал тогтоогоод байна. Өндөржүүлсэн байдлыг Мумбай хотод мөн тогтоожээ.  Түүнчлэн онц  байдлыг тус улсын нийслэл Дэли  болон Кальгутта хотуудад тогтоожээ. Хүн ам  их цуглардаг: худалдааны гудамж, кинотеатр, цэцэрлэгт хүрээлэнгүүд болон тээврийн хэрэгслүүдэд цагдаагийнхан байнга эргүүл хийж  байна.
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011
3