×
Нийгэм 13 Долоодугаар сарын 2011
   Ханьдаа эс үнэнч бол  гэр бүл сална гэж олон нитиийн дунд явагдсан санал асуулгад оролцсон оросын иргэд хариулжээ. Энэхүү асуулгыг оросын 46 бүсэд явуулсан байна. Гэр бүл салалтын хоёрдахь гол шалтгаан бол архи гэж тэд үзсэн байна. Гуравдугаарт, мансууруулах бодис хэрэглэдэг бол гэр бүл салах нь зайлшгүй юм гэж тэд үзжээ.
   Өнөөдөр Афганистаны зүүн хойд хэсгийн Каписа мужид францын хүчнийхний баазын дэргэд амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ. Олон улсын эвслийн цэргийн дайчид болон афганы цэргийнхэн болон афганы энгийн номхон ардууд  халдлагын золиос болсон ажээ.Халдлагын хариуцлагыг  талибууд  хүлээсэн байна.  “талибан” байгууллагын мэдээлснээр францын 27 цэргийхэн амиа алджээ.
   Йемений сөрөг хүчнийхний фракцуудын хооронд гарсан байлдаан Саудын арабын хил орчимд болж байна. Өнгөрсөн баасан гаригаас эхэлсэн Йемений зэвсэгт мөргөлдөөн нь суннитын сөрөг хүчний үндсэн нам “Ислах”-ын алан хядагчид,  шиитийн хоутистуудын хөдөлөгөөний хооронд болжээ.  Сүүлд ирсэн мэдээгээр 23 хүн амиа алдаж, хэдэн арван хүн шархаджээ.
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011
3