×
Нийгэм 21 Зургаадугаар сарын 2011
    Орос улсын төрийн дээд шагналыг гадаадын арван иргэн хүртлээ. Уг шагналыг Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  гардуулахдаа шагнал хүртэгчдэд талархан ”орос хэл, оросын соёлыг дэлгэрүүлэх үйлсэд болон эдийн засаг, улс-төр, хүмүүнлэг,   соёлын салбарын хөгжилд  оруулсан хувь нэмрийг тань үнэлж байна”гэж хэллээ.
   Сүүлийн үеийн мэдээгээр Карелид сүйрсэн онгоцноос амьд үлдсэн найман хүний тавыг нь Москвад авчирч магадгүй ажээ. Мэс засал хийлгэсэн 10 настай хүүг   тээвэрлэж болохгүй  гэж эмч нар үзжээ гэж Бүх-Оросын “Защита” ослын үеийн анагаахын төвийн тэргүүн Сергей Гончаров мэдэгдэв.
   Оросын эрдэмтэд Escherichia (E.Сoli) нянгийн үүслийн нууцыг задлахыг оролдож байна. Түүний штаммыг Ром дахь Европын холбооны лабораториас Оболенскын Оросын ариун цэврийн албаны эрдэм шинжилгээний төвд шилжүүлэв. Мэргэжилтнүүд ахар богино хугацаанд тодорхой хариу өгөх төлөвлөгөөтэй байна. Чухамхүү  энэ нянг Европт  39 хүн нас барж 3500 хүн өвчлөх шалтгаан болов.
   Орон нутгийн мафи сүйрлийн цунами, газар хөдлөлтөөс хойш Япон улсыг сэргээн босгох ажилд оролцож, баяжих бодолтой байна. Британийн «Гардиан», японы «Сентаку» улс төрийн сэтгүүлийн мэдээлснээр бол Японы засгийн газар  гай гамшгийн уршгийг  арилгах, бүтээн байгуулах ажилд гэмт хэргийн бүлгүүд  оролцож ашиг олох  хэлэлцээр байгуулахад саад болж чадахгүй гэжээ.
   Чилийн Пуйеуэ галт уулын үнснээс болж Австралид олон улсын онгоцны буудлууд дахин хаагдлаа. Түүнээс болж Канбера өнгөрсөн долоо хоногт олон зуун нислэгүүдийг цуцаллаа. Тус улсын онгоцны буудлуудад хэдэн арван мянган зорчигчид бөөгнөрөөд байна. Өнгөрсөн баасан гаригт Австралид агаарын шугамын тээвэр бүрэн сэргэсэн юм.
    Москва-Петрозаводскийн чиглэлд тусгай нислэг хийж явсан  “Рус Эйр” авиакомпаний Ту-134 онгоц мягмарг гаригийн шөнө Карелийн нийслэлд буулт хийхийн өмнө осолдлоо. Онгоцны сүйрэлд 44 хүн амиа алдаж, 8 хүн амь гарчээ. Сүйрэлд өртөгсөд сэхээн амьдруулах тасагт түлэгдэлт  гэмтлийн улмаас хэвтэж эмчлүүлж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011
20
26