×
Нийгэм 19 Зургаадугаар сарын 2011
Нью-Йоркийн мужийн Уэстчестер онгоцны буудлын орчимд хөнгөн моторт  онэгоц унаж, дөрвөн хүн амь насаа алдсан байна. “Сесна” онгоц нь бямба гаригийн өдөр онгоцны буудлаас хөөрч, төдийлөн удалгүй нисэгч жолоогоо буцаан, диспетчерт онгоцнд  ослын байдалд орсон тухай мэдээлжээ. Тусгай бэлтгэсэн буултын зурвсыг онгоц хүрч чадалгүй замдаа унажээ.
Түрк улсад Сирийн дүрвэгсдийн тоо арван мянга даваад байна.  ХМХ ийн мэдээлж буйгаар, хуарангуудад тэдгээр дүрвэгсдэд хоол хүнс олгож, эрүүл ахуйн  үйлчилгээ болоод тэр ч бүү хэл угаалгын машин,  зурагт тавьж өгч байгаа ажээ. Саяхан эдгээр хуарангуудын нэгэнд нь  голливудын алдарт жүжигчин, НҮБ ын Сайн санааны Элч төлөөлөгч  Анжелина Жоли зочилсон байна.
ЕХ нь өөрийн Рим дахь лабораториос европд хурц гэдэсний халдвар тарьсан гэдэсний халдварын орос улсад ирүүлжээ.  “Судалгаанаас  үндэслэн авсан бусдын  халдварын мэдээллийг авах нэг өөр,  халдварын иш үндэстэй өөрөө ажиллах бас өөар” гэж Орос улсын ариун цэврийн ерөнхий эмч Геннадийн Онищенко ням гаригт мэдэгдлээ.

Академич Андрей Сахаровын бэлэвсэн эхнэр Елена Боннэр  баасан гаригт америкийн Бостон хотод нас нөгчсөн тухай Риа-Новости агентлаг “Эхо Москвы”радиог иштатан мэдээлжээ. Боннер 88 настай байсан бөгөөд удтал  хүнд өвчнөөр өвдсний улмаас нас баржээ. 1987 онд Боннер болон Сахаров нар хүний эрхийг хамгаалах “Мемориал”, “Московская трибуна” нийгэмлэгүүдийг бий болгоход гар бие оролцжээ.

Бямба гаригт буюу Япон улсад хүчтэй газар хөдлөлт, далайн хар салхи гарсаны 100 дахь хоногийг тэмдэглэн, сүйрэл амссан дүүргүүдэд  нэрвэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалд зориулан эмгэнэлийн арга хэмжээг зохион явууллаа. Сүйрлийн улмаас 24 мянган хүн ор сураггүй алга болсон юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011
20
26