×
Нийгэм 13 Зургаадугаар сарын 2011
Одоо «Уучлалын алба» ямар нэг хүний өмнөөс уучлал гуйх ер бусын  үйлчилгээ оросын оршин суугчдад үзүүлж байна. Ийм төрлийн үйлчилгээ үзүүлж буй агентлагууд олон хотод амжилттай ажиллаж байна. Жишээ нь Пермь хотноо «Уучлалын алба» дөнгөж 4-р сард ажиллаж эхлэсэн боловч 5-р сард хориод захиалгыг биелүүлжээ.
Транссибирийн төмөр зам 120 нас хүрч байна. Зуу гаруй настай энэ төмөр зам одоо ч ач холбогдлоо ерөөс алдаагүй байна гэж шинжээчид үздэг юм. Одоо ч төмөр замын түүхэнд цорын ганц хэвээр байна. 1891 оны 6-р сарын 13-нд Оросын III Александр хаан аугаа Сибирийн төмөр зам байгуулах ажлыг эхлэх  тухай зарлиг гаргажээ.
Орос улсын ОБЯ-ны онгоц эмх замбараагүй байдал газар аваад байгаа Йемень улсаас 119 иргэнээ эх оронд нь авчирлаа. Онгоцны нислэгт эмч, сэтгэл зүйч нар ажиллаж байв. Түүнчлэн Йеменээс тус онгоцонд ТУХНО-ны 20 хүн ирлээ. Сирид байдал улам хурцдаж байна. Засгийн газрын эсрэг мөргөлдөөнд тус улсын хэдэн зуун хүн амь эрсдээд байна.
Герман улсад гэдэсний халдвараар нас барагчдын тоо 35 хүрээд байна. Үүний өмнө З1 гэж мэдээлж байсан юм. Эрдэмтдийн үзэж буйгаар гол шалтгаан нь соёолсон амуу тарианд байгаа ажээ. Гэдэсний халдварын өвчин эхлээд Германы Хойд хэсэгт илэрчээ. Эхний үед аюултай бактерийн тээгчээр Испанийн салатанд хийдэг өргөст хэмх гэж үзэж байжээ. Гэтэл энэ хувилбар нь нотлогдоогүй байна.
Осол гарсан “Фукусима-1” АЦС-ын ойролцоох тэнгисийн усны дээжинд цацраг идэвхит стронцийн хэмжээ хэвийн хэмжээнээс 240 дахин ихэсчээ. Энэ тухай оператор компани “Токио Электрик пауэр” компаниас мэдэгджээ. Үүний өмнө стронций нь “Фукусима-1” станцаас гадна хөрсөнд илэрч байсан юм. Гэхдээ түүний  түвшин  хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй байсан.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011
20
26