×
Нийгэм 12 Зургаадугаар сарын 2011
Орос улсын ОБЯ-ны онгоц Йемень улс руу эх орондоо буцаж ирэх хүсэлтэй Орос улсын иргэдийг авчирахаар нислээ. Үүний өмнө Оросын ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдэхдээ, Москва өөрийн дипломатуудын гэр бүлийг Йемений нийслэл Сана хотоос нүүлгэн шилжүүлсэн бөгөөд оросын иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс  нэмэлт арга хэмжээ авахыг үгүйсгээгүй юм.
Японы нэртэй улс төрчид оросын иргэдэд Орос улсын баярын өдрийн мэнд хүргэж, цаашид хоёр орны харилцааг хөгжүүлэн, сайжруулах шаардлагатай байгаа тухай мэдэгджээ. Энэхүү мэдэгдэл нь нилээд хэдэн орон нутгийн ХМХүүдэд нийтлэгдсэн байна. Тухайлбал, “Япон-Орос” нийгэмлэгийн дарга Кунио Хатояма сүүлийн хэдэн жил Орос улс технологийн салбарт эрчимтэй хөгжиж байгаа төдийгүй олон улсын бодлогод идэвхитэй оролцож байгааг цохон тэмдэглэжээ.
Италийн Лампедуза арал дээр бямба гаригт Ливийн дүрдэгсэд дахин ирлээ. Энэ тухай эргийн хамгаалалтын албанаас мэдээлжээ. Энэ оны эхээр тус арал дээр хойд африкийн орнуудаас ирсэн хэдэн арван мянган дүрвэгсдийг хүлээн авсан юм. Ийм байдал З-р сард хурцадсан юм. Тэр үед дүрвэгсдийн тоо нь нутгийн оршин суугчдыг хол давсан байв.
6-р сарын 12  Орос улсын баярын өдөр. Энэхүү баяр нь Орос улсын түүхийн гол үйл явдлуудыг саналуулдаг өдөр юм. 1990 оны энэ өдөр Орос улсад тусгаар тогтносон улсын тунхаглалыг баталсан юм. 1991 оны 6-р сарын яг энэ өдөр залуу Орос улсад ерөнхийлөгчийн анхны сонгууль болсон юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011
20
26