×
Нийгэм 10 Зургаадугаар сарын 2011
     Вашингтонд “Оросын дуу хоолой” радиогийн шинэ төсөл танилцуулах өдөрлөг боллоо. Өнөөдрийн байдлаар манай радиокомпани нь Вашингтон, Нью-Йорк хотууд руу  дунд долгионоор нэвтрүүлэг цацаж байна. Эдгээр хотуудын иргэд шууд нэвтрүүлгээр дэлхийн мэдээ, америк, оросын сэтгүүлчдийн янз бүрийн сэдвээр дүн шинжилгээ өгсөн тойм, тайлбаруудыг хүлээн авах юм.
   Вашингтонд “Оросын дуу хоолой” радио компаний шинэ төслийг шууд нэвтрүүлгээр Вашингтоны студээс  амжилттай  зохион явууллаа. Манай радио станцын нэвтрүүлэг анх удаагаа Хойд Америкийн нутгийн иргэдэд шууд хүрлээ гэж “Оросын дуу хоолой” радио компаний тэргүүн Андрей Быстрицкий хэлсэн үгэндээ тэмдэглэв.
   Оросын армийн хурандаа асан Буданов Москвад алагджээ.Хотын төвд орших нотариатын байрнаас гарч явахад нь түүнийг үл мэдэх этгээд буудан хороожээ.  Орос улсын Мөрдөн байцаах хорооны төлөөлөгч Владимир Маркины мэдээлснээр хэрэг гарсан газрыг цагдаагийн хамгаалалтанд аваад байна. Тэнд шуурхай групп ажиллаж байна. Талийгаач Чеченд танкийн хороог удирдаж,  хувьсгалын эсэргүүнүүдийн эсрэг цэргийн ажиллагаанд оролцож  явжээ.
    Аагим халуун нь манай гаригийн хүн амын хувьд  хэвийн үзэгдэл болж магадгүй байна.  АНУ-ын Стэнфордын их сургуулийн  мэргэжилтнүүд цаг уурын өөрчлөлтийг шинжлэн үзээд  ийм дүгнэлтэнд хүрчээ. Тэдний олж мэдсэнээр урьд өмнө болоогүй ган гачиг Африк, Азид ойрын 20 жилд болж мэдэх нь байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011
20
26