×
Нийгэм 9 Зургаадугаар сарын 2011
“Оросын дуу хоолой” АНУ –д өөрийн шинэ төслийг хэрэгжүүлж байна. “Оросын дуу хоолой”өдөр бүр Вашингтон  болон Нью-Йоркийн оршин суугчдад зориулан  орос-америк сэтгүүлчдийн багийнхны бэлтгэсэн  хөтөлбөрийг шууд нэвтрүүлгээр хүргэж  байх болно. Орчин үеийн америкийн сонсогч  руу “Оросын дуу хоолой” хүчтэй нэвтэрч чадлаа.
    Хятадын өмнөд нутагт хөдөлмөрийн ерийн маргаан  тэмцэл хөдөлгөөн өрнүүлэхэд  хүргэв. Ажилчид Гуандун мужийн Чаожоу хотын захиргааны байрны дэргэд болсон эсэргүүцлийн үеэр  гэмгүй хүмүүст халдаж, олон машиныг эвдэж  галдан шатаав. Хичнээн хүн эсэргүүцлийн арга хэмжээнд оролцсон тухай тодорхой мэдээлэхгүй байна.
   Нидерландад хүрэн манжингийн үрслэгээнээс бас нэгэн төрлийн шинэ бактерийг илрүүлсэн байна. Уг үрслэгээг  Герман, Бельги улсад  экспортлож байсан тухай тус улсын  Хорио цээрийн алба мэдээлжээ. Ингэхдээ шинжээчдийн үзэж буйгаар бактерийн энэ төрөл нь Европын улсуудад 26 хүний аминд хүрч, хоёр мянга гаруй хүнийг хордуулсан бактериас арай өөр ажээ.
    Европын Холбоо Орос улсыг визгүй болгох шийдвэр гаргах хараахан бэлэн бус байгаа гэж Оросын ерөнхийлөгчийн туслах Сергей  Приходько  мэдэгдэл хийв.  Тэрээр хэлэхдээ, энэ асуудал  нь 6-р сарын 9-10- Нижний Новгород хотод болох Орос-ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаар  хэлэлцэгдэх юм.
   НҮБ-ын Ерөнхий Ассамблей хүний дархлал хомсдлын вирусын /ХДХВ/ ДОХ/ асуудлаар тунхаглал гаргах бодолтой байгаа аж. Энэ аймшигтай өвчнийг анх нээснээс хойш даруй 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд аймшигт энэ  өвчин манай гаригийн 30 сая хүний амийг авч явжээ. ДОХ-той тэмцэх арга хэмжээ авагдсаар байхад  энэ өвчнөөр нас барагсдын тоо жил ирэх тутам нэмэгдсээр л байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011
20
26