×
Нийгэм 8 Зургаадугаар сарын 2011
    Түрк улсад болсон автобусны осолд 10 хүн амь насаа алдаж, 20 хүн шархаджээ. Осол өнөө өглөө  Хар далайн эргийн Гиресун  хотонд болсон тухай “Хабер Тюрк” телевизийн сувгаар тус хотын дарга мэдээлжээ. Стамбулаас  Хар далайн Трабзон хот руу  явж байсан автобус замын тэмдэг мөргөж, замын хажууруу унаж, шатсан байна.
    Йемений Батлан хамгаалах яамны мэдээлснээр мягмар гаригт  “Аль-Каидагийн” террорист бүлэглэлийн 30 алан хядагч хороогджээ. Яамнаас тараасан мэдээнд тус улсын Зинжабар хотын нэгэн дүүрэгт мягмар гаригийн шөнө “Аль-Каида” болон лалын шашны бусад бүлгэмийнхэнтэй ширүүн мөргөлдөөн болжээ. Мөргөлдөөний үеэр “Аль-Каида-гийн орон нутгийн  бүлгийн толгойлогч Хасан аль-Окелийг хороосон байна.
Ер бусын  халуун зун   ойрын ирээдүйд хэвийн үзэгдэл болно гэж америкийн эрдэмтэд үзэж байна. АНУ –ын  Стэнфордын их сургуулийн судлаачид Африк, Ази, Латийн Америкийн халуун орны бүсүүдэд урьд өмнө болж  байгаагүй халуун болно гэсэн  дүгнэлтэнд хүрчээ. Европ болон Хойд Америкад санаанд оромгүй халуун хагас зуун жилийн дараа болно.
Сибирьт байгалийн түймэртэй тэмцэх ажил үргэлжилж байна. Өнгөрсөн нэг хоногт  шинээр 20 голомт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар 163 түймэр 39 мянган га талбайг эзлээд байна гэж Оросын Онцгой байдлын яамнаас мэдээлжээ.
 Өөрсдийгөө анархистууд гэж нэрлэх  бүлэг хүмүүс  Москвагийн автозамын  гадна тойргийн зам дээр цагдаагийн шалгалтын цэгийн дэргэд гар хийцийн бөмбөг дэлбэлжээ. Аз болоход хүний амь эрсдээгүй байна.  Бөмбөг өнгөрсөн мягмар гаригийн өглөө Москвагийн  автозамын  тойргийн 22 дахь км зам  дээр дэлбэрчээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011
20
26