×
Нийгэм 7 Зургаадугаар сарын 2011
   Орос улсын Номхон далайн тэнгисийн цэргийн флотынхон  өнөөдөр Шанхайд ирлээ. “Адмирал Пантелеев” аврага онгоц, “Фотий Крылов” аврагч онгоцны багийнхан Шанхайд хоёр өдөр зочлох юм. Далайчид түлшээ базааж, хотын түүх дурсгалын газруудтай танилцан, хятадын мэргэжил нэгт нөхдүүдтэйгээ уулзалт зохиох юм. Наймдугаар сард хятадын далайчид Владивостокод  хариу  зочилох юм.
    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн  дарга  Өмнөд солонгос улсын иргэн Пан Ги Мун сонгуульд  хоёр дахь удаагаа  нэрээ дэвшүүлж байгаагаа мэдэгдлээ. Шинжээчдийн үзэж буйгаар тэр энэ албан тушаалд дахин үлдэх өндөр магадлалтай байна. Түүний нэрийг Хятад, Франц улсууд дэмжээд байна.
    Хятадын өмнөд хэсгийн Гуйчжоу мужид үер буусны улмаас  430 гаруй мянган хүн хохирол амсчээ.  Сүйрэлд 14 тосгоны 100 мянган хүн өртөөд байна. Үерийн усанд 9 мянган байшин  янз бүрийн байдлаар сүйрсэн байна. Мягмар гаригийн өглөөний  байдлаар 14  хүн үрэгдэж, 50 гаруй хүн сураггүй алга болжээ.
   Сирид Дамаскаас хойд хэсэгийн Жирс-эш-Шихр хот руу  хэдэн зуун зэвсэглэсэн этгээдүүд дайрсны улмаас 120 хүн амь үрэгдсэн тухай орон нутгийн телевиз мэдээлжээ. Мөн хэдэн арван хүн бас шархадсан байна. Түүнчлэн, шуудангийн салбарын байрыг дэлбэлжээ. Дайрагчид засгийн газрын байруудыг ч мөн шатаажээ гэж сирийн ХМХ мэдээлжээ. Уг дайралтанд хэдэн зуун хүн оролцсон байна.
Энэ жил түймэр гарч эхэлсэн цагаас хойшхи  Орос улсад гарсан байгалийн түймрийн талбайн хэмжээ  2010 оны мөн үеийнхтэй харьцуулбал 3 дахин илүү байгаа аж. Одоо түймрийн талбай нь 618 мянган га талбайг хамраад  байна-гэж Оросын Онцгой байдлын яамнаас мягмар гаригт мэдэгдлээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011
20
26