×
Нийгэм 6 Зургаадугаар сарын 2011
. Энэ баярыг бас Луугийн завьны наадам ч гэж нэрлэдэг байна. Энэхүү баяраар  зунзы  буюу хулсны навчинд боосон  янз бүрийн хачиртай цагаан будааны бөмбөлгүүдийг иддэг уламжлалтай аж. Түүнчлэн завиар уралддаг байна. Нарийхан урт хушуутай  завийг луугаар гоёж   чимж сүрлэг болгон  олон хүн сэлүүрдэн уралдах нь үнэхээр хөгжилтэй ажээ.
   Сүүлийн таван жилд Орос улсад төрсөн хүүхдүүдийн тоо бараг дөрөвний нэгээр нэмэгдэв. Тэн хагас нь гэр бүлийн 2 дахь ба дараачийн хүүхдүүд юм. Хүн ам зүйн байдлыг сайжруулахад олон хүүхэдтэй айл зайлшгүй чухал гэж хүн ам зүйчид үзэж байна. Туйлын сайн гэр бүл дөрвөөс цөөнгүй хүүхэдтэй байх ёстой.     Эдугээ цөөнхөн гэр бүл олон хүүхэдтэй.
Японоос ирэх түгшүүртэй мэдээнүүдийн дунд  Герман улсаас АЦС-ыг татан буулгах төлөвлөгөө батласан тухай  мэдээ иржээ. АЦС-ыг шат шатаар ашиглалтаас гаргаж, улмаар    2022 он гэхэд бүр мөсөн хаах ажээ.  Энэхүү станцыг хаах болсон явдал нь түүний ашиглалтын хугацаа хэтэрч буйтай холбоотой юм байна.
    «Цөмийн эрчим хүчийг хөгжлийн  завсарлага буюу үргэлжлэл» –  6-р сарын 6-8 ны өдрүүдэд Москвад болох Олон улсын  “Атомэкспо-2011”  чуулганы гол сэдэв юм. Уг арга хэмжээнд дэлхийн цөмийн тэргүүлэх орнууд оролцох  юм, үүнд: Япон, Франц, Унгар, Аргентин болон ОХУ.
Орос улс Европын Холбоонд аюултай гэдэсний халдвар гарсантай холбогдуулан  олон улсын комисс байгуулахаар санал гаргав.  Ийм саналтай буйгаа Оросын АЦ-ийн ерөнхий эмч Геннадий Онищенко мэдэгдлээ. Энэхүү  тахлыг мөрдөхөөр оросын мэргэжилтнүүдийг Европд явуулах саналтай байгаагаа  Онищенко илэрхийлэв.
  «Цахим хог хаягдал хүний ДНК-аг гэмтээж байна» гэж хятадын мэргэжилтнүүд мэдэгдлээ. Хятадын Жэнзян мужийн их сургуулийн эрдэмтэд хүн төрөлхтөнд тулгарсан шинэ аюулыг илрүүлэв. Тэд хэрэглэсэн  компьютерийг овоолж булсан газар болон цахим хог хаягдлыг ахин боловсруулах заводын ойр хавийн нутагт хорт хавдрын үүсэх шалтгааныг судлажээ.
Японы осол гарсан “Фукусима-1” АЦС-аас хол зайтай газрын хөрсөнд  осол гарсан тогооны плутоний багаахан хэсэг анх удаа  илэрчээ. Японы  Канадзавагийн их сургуулийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар АЦС- аас 1,5 км зайтай газрын хөрсөнд  цацраг идэвхит изотопыг илрүүлжээ. Үүнийг “Фукусима-1” станцын тогооноос хаягдсан болохыг эрдэмтэд тогтоогоод байна.
Изриаль-Сирийн хил дээр ням гаригт  20 гаруй хүн амь насаа алдаж,  300 орчим хүн шархадсан байна. Сирийн талын Голаны өндөрлөгөөс Изриаль рүү хил давахыг оролдсон хүмүүс рүү израилийн цэргийнхэн гал нээжээ. 1967 оны “ 6 өдрийн дайны” ойд зориулсан эсэргүүцлийн жагсаалд оролцогчидын зүгийн гал нээжээ. Арабууд түүний дүнтэй санал нийлэхгүй өдий хүрчээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011
20
26