×
Нийгэм 4 Зургаадугаар сарын 2011
ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин, эмийн болон эмнэлэгийн аж үйлдвэрийг хөгжүүлэх улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцохыг ОШУА-д даалгалаа. Будкерийн нэрэмжит Цөмийн физикийн хүрээлэнгийн сибирийн эрдэмтэд болон москвагийн хэд хэдэн хүрээлэн хурдасгагч багажийг зохион бүтээсэн бөгөөд одоо эмнэлэгт хэрэглэж байна гэж ОШУА-ын ерөнхийлөгч Юрий Осипов ерөнхий сайдад ярьсан байна.
Ирж байгаа мэдээллээс харахад Йемен, Сири улсуудад болж байгаа үйл явдлууд иргэний дайны ирмэгт тулаад байна. Йеменийн нийслэл Сана хот дахь ерөнхийлөгчийн ордонд халдсан юм. Али Абдалла Салехийг амь үрэгдсэн гэсэн мэдээг няцаасан, гэхдээ тэр шархадсан байна. Үүний хариуд засгийн газрын цэргүүд омгийн толгойлогчдын байшинг төлөвлөгөөний дагуу буудаж эхэлсэн байна. Сири улсын байдал ч тийм сайн биш байгаа.
Удмуртад болсон онц байдлын үеэр хэлмэгдсэн хүний тоо 75-д хүрлээ. Тэднээс 30 хүнийг эмнэлэгт хэвтүүлээд байна гэж ОХУ-ын ОБЯ-ны мэдээлэлийн удирдлагын төлөөлөгч мэдээлсэн байна. “Таван хүн эмнэлэгээс гарсан, 691 тохиолдолд сэтгэл зүйн туслалцаа үзүүлээд байна “ гэж тэр хэлсэн байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011
20
26