×
Нийгэм 2 Зургаадугаар сарын 2011
Наото Канын засгийн газарт үл итгэх талаар санал хураахаас Японы парламент татгалзлаа. Энэ саналыг хэлэлцүүлэхэд сөрөг хүчинд ойролцоогоор арваад санал дутсан байна. Гуравдугаар сарын аюулт газар хөдлөлт, цунамигийн дараах сэргээн босголт  “Фукусима-1” АЦС-д гарсан ослын хор уршгийг арилгах ажлаа дуусгасны дараа өөрөө сайн дураараа огцорно гэсэн ерөнхий сайдын өнөөдрийн мэдэгдэл депутатуудын саналд нөлөөлсөн бололтой.
Европт гэдэсний халдварт өвчин гарсан учир ОУ, ЕХ-ны бүх улсаас хүнсний ногоо оруулахыг хориглолоо. 5-р сарын 30-нд гаргасан хоригоор Герман, Испан улсуудаас “ногоон хүнс”оруулахыг хориглосон байсан юм. Энэ өвчин Европт хурдан тархаж эхэлсэн учир арга хэмжээг чангаруулах шаардлагатай болсон гэж ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онщенко мэдэгдсэн байна.
  Орос улсад сэтгүүлчдийн ажлын нөхцөл улам аюулгүй болж байна гэсэн дүгнэлт «Сэтгүүлчдийг хамгаалах хороо» олон улсын засгийн газрын бус  байгууллагын илтгэлд хийжээ. Шинжээчдийн мэдээлснээр бол 1999 оноос хойш анх удаа 2010 онд Орос улсад нэг ч сэтгүүлч  ажил үүргээсээ болж амь үрэгдээгүй юм.
  2030 он гэхэд дэлхийд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ хүн амын өсөлт, дэлхийн  агаарын дулааралаас болж хоёр гаруй дахин нэмэгдэнэ гэж Oxfam олон улсын буяны  байгууллага үзэж байна. Хүнсний нөөцийн төлөөх дэлхийн шинэ дайн ойрын жилүүдэд дэгдэж болзошгүй гэж шинжээчид таамаглав.
Үнэтэй модыг хулгайн аргаар Хятад руу гаргаж байсан томоохон сувгийг ОУ-ын Алс Дорнодын Хабаровын хязгаарт хаасан байна. Энэ гэмт хэргийн бүлэгт ОУ, БНХАУ-ын иргэд орсон байна гэж Алс дорнодын ДХЯ-наас мэдэгдсэн байна. Тэд 2008 оноос эхлэн 100 сая рублийн үнэтэй царс, яшил, далдуу зэрэг үнэт модноос гаргасан модон материалыг хууль бусаар гадаадад гаргасан байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011
20
26