×
Нийгэм Зургаадугаар сар 2011
   АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон Саудын Арабын эмэгтэйчүүдийн автомашин барих эрхийн төлөө кампанит  тэмцлийг сайшаажээ. Саудын эмэгтэйчүүд зоригтой тэмцэж байна, тэдний энэхүү тэмцэл нь зөв юм.Энэ бол тэдний хувийн санал санаачлага, гэж хатагтай Клинтон Вашинтонд болсон  хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
   Өнөөдөр Орос улсад Эмгэнэн дурсах  өдрийг тэмдэглэж  байна. 70 жилийн өмнө, 1941 оны 6-р сарын 22-ны энэ өдөр  фашистын Герман ЗХУ-ын нутаг руу итгэл эвдэн дайрсан юм. Гүн шөнөөр  вермахтын шилдэг хэсгүүд ЗХУ-ын нутаг дэвсгэр рүү  дайран орж, улсын хилийг бүдүүлгээр зөрчсөн юм.
НАТО-ийн агаарын хүчнийхэн Ливийн  баруун хэсгийн Хомс, Налут  хотуудад цохилт  өглөө. Дайралтын зорилго нь Хомс хотын харуулын цамхаг байв. Ливийн улсын  ХМХ-ийн мэдэлснээр, тэдгээр цамхагуудыг “иргэд” хамгаалж байжээ.Тэдний зорилго - замын хөдөлгөөнийг зохицуулалт байв. Үүний өмнө  НАТО-ийн командлал сүүлийн үед эвслийн хүчнийхэн гурван удаа алдаа гаргаж, иргэний объектууд руу цохилт өгснөө хүлээсэн юм.
   Афганы Саратан сарын эхний өдөр Аюулгүй байдлыг хангахад хариуцлага хүлээх ажлын эхний шатны ажлыг НАТО шилжүүлэх ажээ. Энэ өдөр бол 6-р сарын 22-ны өдөр юм. Эхний шатанд афганы аюулгүй байдлыг хангах  хүчнийхний талд долоон захиргааны нэгж шилжин ирэх юм.
   Египтийн ЭМЯ тус улсын удирдагч асан Хосни Мубаракийн бие  хэвийн гэдэг дээр хатуу зогсож байна. Энэ тухай  Египтын “Аль Ахрам”интернет порталд  мэдээлсэн байна.  Яамнаас мэдэгдснээр тус улсын  удирдагч асаныг  туршлагатай эмнэлгийн 6 ажилтнууд хянаж байгаа гэжээ.
    Орос улсын төрийн дээд шагналыг гадаадын арван иргэн хүртлээ. Уг шагналыг Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  гардуулахдаа шагнал хүртэгчдэд талархан ”орос хэл, оросын соёлыг дэлгэрүүлэх үйлсэд болон эдийн засаг, улс-төр, хүмүүнлэг,   соёлын салбарын хөгжилд  оруулсан хувь нэмрийг тань үнэлж байна”гэж хэллээ.
   Сүүлийн үеийн мэдээгээр Карелид сүйрсэн онгоцноос амьд үлдсэн найман хүний тавыг нь Москвад авчирч магадгүй ажээ. Мэс засал хийлгэсэн 10 настай хүүг   тээвэрлэж болохгүй  гэж эмч нар үзжээ гэж Бүх-Оросын “Защита” ослын үеийн анагаахын төвийн тэргүүн Сергей Гончаров мэдэгдэв.
   Оросын эрдэмтэд Escherichia (E.Сoli) нянгийн үүслийн нууцыг задлахыг оролдож байна. Түүний штаммыг Ром дахь Европын холбооны лабораториас Оболенскын Оросын ариун цэврийн албаны эрдэм шинжилгээний төвд шилжүүлэв. Мэргэжилтнүүд ахар богино хугацаанд тодорхой хариу өгөх төлөвлөгөөтэй байна. Чухамхүү  энэ нянг Европт  39 хүн нас барж 3500 хүн өвчлөх шалтгаан болов.
   Орон нутгийн мафи сүйрлийн цунами, газар хөдлөлтөөс хойш Япон улсыг сэргээн босгох ажилд оролцож, баяжих бодолтой байна. Британийн «Гардиан», японы «Сентаку» улс төрийн сэтгүүлийн мэдээлснээр бол Японы засгийн газар  гай гамшгийн уршгийг  арилгах, бүтээн байгуулах ажилд гэмт хэргийн бүлгүүд  оролцож ашиг олох  хэлэлцээр байгуулахад саад болж чадахгүй гэжээ.
   Чилийн Пуйеуэ галт уулын үнснээс болж Австралид олон улсын онгоцны буудлууд дахин хаагдлаа. Түүнээс болж Канбера өнгөрсөн долоо хоногт олон зуун нислэгүүдийг цуцаллаа. Тус улсын онгоцны буудлуудад хэдэн арван мянган зорчигчид бөөгнөрөөд байна. Өнгөрсөн баасан гаригт Австралид агаарын шугамын тээвэр бүрэн сэргэсэн юм.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011
20
26