×
Нийгэм 31 Тавдугаар сарын 2011
   Дараачийн сүйрэл Хятадын АЦС-д болно. Хятадын цөмийн барилга байгууламжууд  японыхтой адил цагийн механизмтай бөмбөг болсон. Хятад улс өрнөдийн шинжээчдийн ийм мэдэгдлийн хариуд атомыг энх тайваны зорилгоор ашиглахаас эмээсэн Германы цөмийн мэргэжилтнүүдийг ирж ажиллахыг урив.    2022 он гэхэд бүх АЦС-ын ажиллагааг аажмаар зогсооно гэж  ХБНГУ-ын засгийн газраас албан ёсоор зарлан мэдээлэв.
Хятадын сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийн 70% нь эмчлүүлж чаддагүй гэж өнөөдөр “Синьцзин бао” сонин мэдээллээ. Эдгээр хүмүүс өөрийн гэр бүлийнхэндээ хүнд дарамт болоод зогсохгүй өөртөө болон нийгэмд аюул учруулж байна гэж тус нийтлэлд өгүүлсэн байна. Гэр бүлийн үл ойлголцох байдал болон нийгэм дэх санал зөрөлдөөнөөс болж зарим нэг эрүүл саруул хүмүүс сэтгэл мэдрэлийн эмнэлэгт очих болсон байна.
Өнөөдөр тамхигүй өдрийг дэлхий даяараа тэмдэглэж байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ 2003 онд гарын үсэг зурсан Загварын конвенцийн ойд энэ удаагийн тамхигүй өдрийг зориулсан байна. Тамхи таталтаас болж 2011 онд ойролцоогоор  6 сая хүн амь насаа алдана гэсэн ДЭМБ-ын таамаг байна. Тэдний 10% нь архаг тамхичид юм.
  Тамхитай тэмцэх Олон улсын өдрийг дэлхий даяараа 5-р сарын 31-нд тэмдэглэдэг билээ.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдээгээр манай гаригийн бүх эрчүүдийн тал хувь нь, эмэгтэйчүүдийн дөрөвний нэг нь тамхичин байна. Үүний шууд үр дүнд тамхинаас болж жил бүр манай дэлхийн арван том хүн тутмын нэг нь  нас барж байна.
Нэгэн үед ОУ-ын хамгийн баян хүний нэг гэж тооцогдож байсан Михаил Ходорковский түүнийг ялалсан 13 жилээс 7,5 жилийн ялыг эдэлсний дараа түүнийг хугацаанаас нь өмнө суллахыг шүүхээс хүслээ. “Юкос” нефтийн компанийн тэргүүн асан тэрээр хэргээ хүлээхгүй гэж зүтгээгүй учир нь үүнээс болж түүнийг хугацаанаас өмнө суллах ажлыг шүүх нэг бус удаа хойшлуулж байсан юм.
Тавдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2011