×
Нийгэм 30 Тавдугаар сарын 2011
Түвдийн буддын шашинтнуудын тэргүүн Далай лам улс төр, засаг захиргааны албан тушаалаасаа албан ёсоор татгалзлаа. Гадаадад орогнож байгаа түвдийн засгийн газрын боловсруулсан үндсэн хуулийн өөрчлөлтөд тэрээр гарын үсэг зурсан байна. Гадаадад орогнож байгаа түвдийн төв захиргаатай хамт гүйцэтгэж байсан бүх улс төрийн үүрэг хариуцлага тус засгийн газарт шилжиж байгаа юм байна.
Нийслэлийн нэгэн эмнэлэгт ням гаригт зуурдаар нас барсан Абхаз улсын ерөнхийлөгчтэй Москвад салах ёс гүйцэтгэлээ. Сергей Багапш 62 настай байсан юм. Зэвсэгт хүчний соёлын төвд болсон иргэдийн салах ёс гүйцэтгэх ажиллагаанд ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев оролцлоо. Абхазын тэргүүний цогцсыг Москвагаас Сухуми руу онгоцоор хүргэх болно. Тус улсад 3 хоногийн гашуудал зарлаад байна.
Өмнөд Хятадын тэнгис дэх тус улсын усан хилийг хятадын харуулын хөлгүүд зөрчсөнийг Вьетнам улс эрс эсэргүүцэж байна. Вьетнамын эрдэм шинжилгээний хөлөгт хятадын 3 хөлгийн нэг нь шахан ойртсон байна гэж вьетнамын тал мэдэгдсэн байна. Энэ хөлөг онгоц далайн ёроолын гадаргуугийн газар хөдлөлтийн байдлыг судлаж байгаа юм байна.
 “Фукусима-1”АЦС-ын байдлыг “Токио электрик пауэр”  компани он дуустал тогтворжуулж чадахгүй. Японд томоохонд ордог энэ компанийн өндөр албан тушаалын төлөөлөгч энэ тухай мэдээлсэн бөгөөд нэрээ хэлэхийг хүсээгүй юм.Долоон сар гэхэд цацраг идэвхт бодисын алдагдлыг бүрэн зогсооно гэж тус компани урьд нь мэдэгдэж байсан юм.
Партизаны тэмцэл бол тоо томшгүй дайсантай хайр найргүй  байлдан дайтах шилдэг арга барил гэдгийг түүх аль хэдийнэ нотлон харуулсан юм. Оросын Хойд Кавказ болон Ставрополийн хязгаар  Афганистаны мансууруулах бодисны наймаачдын гол цохилтын төв болсон. Ставрополийнхан энэ аймшигт аюулыг эсэргүүцэж, хязгаарын гүнд оршин суудаг мансуурулах бодисонд донтогчдыг эмчлэн,нийгэмд буцаах олон нийтийн төвүүдийг хамтран байгуулжээ.
Тавдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2011