×
Нийгэм 30 Дөрөвдүгээр сарын 2011
“Интернет-сайтууд зөвхөн сайн дурын үндсэн дээр бүртгэлд орох болно” – гэж Төрийн Думын улс төрийн мэдээллийн болон харилцаа холбооны бодлогын хорооны тэргүүн Сергей Железняк мэдэгдэв. Мэдэгдэлийг санаандгүй хийсэн юм биш: одоо ru.net-эд улсын хяналт тавих боломжийн тухай идэвхитэй яригдаж байна.
“Фукусима-1” АЦС-ын цацрагийн түвшин аажимдаа буурч байна, гэхдээ урьдын адил хэвийн хэмжээнээс давсан хэвээр байна. Тус мужийн эрх баригчдын гаргасан мэдээгээр АЦС-аас 63 км хол орших Фукусима  хотод цацрагийн хэмжээ хэвийнээс 38 дахин илүү байгаа ажээ. Ийм түвшин тус  хоттой залгаа хотуудад нэгэн адил хадгалагдаж байна. Нөгөтэйгүүр ундны усны радионуклид нь хэвийн хэмжээтэй байгаа ажээ.
Мароккийн Марракеш хотод гарсан дэлбэрэлтэнд өртсөн оросын иргэн Роман Селезневт өнөөдөр Москвад тархины мэс засал хийлээ. Өвчтөний биеийн байдал хүнд байгаа. Эмч нарын хэлж буйгаар тэр одоо медикаментозын комын байдалд орсон байгаа ажээ. Романы хүнд бэртэлттэй гарыг эмч нар тайрахгүй үлдээж чаджээ.
АНУ-ын өмнөд хэсэгт гарсан хүчтэй салхинд нэрвэгдэгсдийн тоо 300 гараад байна. Нэрвэгдэгсдийн тоо баримтыг тогтоож чадаагүй бөгөөд, ХМХ-үүд болон албаны хүмүүсийн үзэж буйгаар энэ нь хэдэн мянганд хүрч магадгүй байна. Өнгөрсөн лхагва болон пүрэв гаригуудад гарсан хүчтэй салхи нь 1932 оноос хойш хамгийн их сүйрэл авчирсан салхи болжээ. Алабама муж бусад бүсээс хамгийн их сүйрэл амсжээ.
Тунис улсын хоёр шоронгоос 800 гаруй хоригдол оргон зайлжээ. Кассерины хорих газар үл мэдэх хүмүүс шоронгийн хоёр камерт гал тавьсны дараа 522 хоригдол оргон зугтав. Мөн түүнчлэн Гафса хотын засан хүмүүжүүлэх газраас  300 орчим хоригдол оргон зайлсан байна. Энэхүү хоёр суурин газар тус улсын баруун хэсэгт оршидог ажээ.
Хаврын үргэлжилсэн ган гачиг Хятадын өмнө зүгийн нэг сая орчим оршин суугчдыг ундны усгүй болгов. Энэ тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Хятадын өмнөд зүгийн Цзянси, Хуньань, Хубэй – гол үйлдвэрийн дүүргүүдэд  ган гачигаас болсноос 1,3 сая илүүтэй хүн шаналж байна.
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011