×
Нийгэм 23 Дөрөвдүгээр сарын 2011
Удахг ү й оросын иргэд өө р б ү х баримт бичгийг сольж мэдэх иж б ү рэн электрон карттай болно. 1-рт иж б ү рэн карт хувь х ү ний ү нэмлэх болох юм. 2-рт эмнэлгийн даатгах баримт бичиг, оюутны ү нэмлэх, зорчих билет зэргийг сольно.
Энэтхэг улсын ТЦХ-ний байлдааны 5 хөлөг онгоцны бүрэлдхүүнтэй отряд 4-р сарын 18-нд Владивостокт найрамдалт айлчлалаар Владивостокт ирсэн бөгөөд өнөөдөр Приморьегоос гарч Филиппин улсыг зорилоо. Энэтхэгийн далайчид тус хотод байх хугацаандаа ОУ-ын Номхон далайн флотын удирдлагтай уулзаж Дэлхийн 2-р дайны үед амь үрэгдсэн зөвлөлтийн далайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөсөн байна.
Үнэн алдартны Улаан өндөгний баярын өмнө бараг 2000 жилийн турш ямар нэгэн шидэт аргаар асдаг Ариун галыг өнөөдөр Иерусалимын Христос бурханы дахин амьдарсан сүмээс ОУ-ын гол сүм Аврагч Христосын сүмд Улаан өндөгний баярын мөргөл эхлэхийн өмнө авч ирнэ. Иерусалимд Христос бурхан дахин амьдарсан ням гаригийн өмнө Ариун гал өөрөө асдаг нууцийг одоо болтол хэн ч тайлаагүй байна.
Приморьед 4-р сарын 23-нд асар хүчтэй циклон буусан байна. Үүнээс болж нойтон цас оржээ. Владивостокоос Агуу Петр хааны булангийн арлуудтай хөлөг онгоцны хөдөлгөөн цаг агаараас хамааран үргэлжилж байна. Өглөөний рейс хойшлогдсон байна. Онгоцны буудлууд ажиллаж байна, харин буудал хүрэх замд олон километрийн бөглөө үүссэнээс болж зорчигчид хүндрэлтэй учирч байна.
 Москвад 4-р сарын 23-нд буюу өнөөдөр энэ жилийн анхны  хаврын бүх хотыг хамарсан субботник болж байна. Нийслэл хотын оршин суугчид парк болон хашаа хороогоо цэвэрлэж, мод тарьж байна. Москва хотын засаг даргын тамгын газрын тооцож байгаагаар субботникт ойролцоогоор сая гаруй хүн оролцох юм байна. Засгийн газрын гишүүд болон нэртэй жүжигчдийг татан оролцуулна гэж түшмэдүүд амлаж байна.
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011