×
Нийгэм 22 Дөрөвдүгээр сарын 2011
Японы засгийн газар «Фукусима-1» АЦС-аас баруун-хойно орших оршин суугчдыг нүүлгэх 20 км бүсийг өргөжүүлж байна. Энэ бүст цацрагийн хэр хэмжээ хэвийнхээс 500 дахин илүү их байна. Гэрээсээ гарч явахаас татгалзсан оршин суугчдыг хүчээр нүүлгэнэ. Одоогоос мөн бүсийг давсан хүн 1000 гаруй долларын торгууль төлж эсвэл 30 хоногоор баривчлагдана.
Ульяновск хотод Олон улсын агаарын тээврийн анхдугаар форум болж байна. Энэ форумд ОУ-ын бүх бүс нутаг болон Их Британи, Франц, АНУ, Канад, Чех, Белорусс, Украин, Литв улсуудын зохион бүтээгчид, эрдэмтэд, нисэхийн  компаниудын төлөөлөгчид 500 гаруй хүн оролцож байна. Боловсон хүчний бэлтгэл ба техникийн үйлчилгээ, нисэх онгоцны паркын шинэчлэлийн асуудал, зорчигч болон ачаа тээврийн хөгжлийн асуудал зэргийг хэлэлцэж байна.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунын Москвад хийсэн айлчлалыг ашиг тустай гэж ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев үзэж байна. “Манай оронд ч амин чухал болон НҮБ-ын хараанд уламжлал ёсоор байнга байдаг БНАСАУ-ын цөмийн асуудлын зохицуулалт, Африк ба Ойрхи Дорнод гэх мэт халуун цэгүүдийн болон дэлхийн нөхцөл байдлыг хэлэлцэх шаардлагатай байна” гэж Медведев уулзалтын өмнө хэлсэн юм.
“Касперскийн лаборатор” компанийг үндэслэн байгуулагчийн хүү Москвад алга болсон байна гэж оросын мэдээлэлийн агентлагууд мэдээлж байна. Албан бус мэдээгээр бизнесмен Евгений Касперскийн хүүг барьцаалсан бөгөөд дээрэмчид Иван Касперскийн төлөө 3 сая евро нэхэж байгаа юм байна. «Форбс» сэтгүүлийн оросын хувилбар “Касперскийн лаборатор” компаний хувьцаа эзэмшигч, үндэслэн байгуулагчийн хөрөнгийг 800 сая доллароор үнэлсэн билээ.
Оросын «Газпром» нефть хийн том компанийн сайт санхүүгийн нэр хүндтэй хэвлэл Financial Times, Bowen Craggs and Co британы консалтингийн компанийн хамтран зохиосон Интернетийн FT Times Graggs Index жил дутмын рейтингээр нилээд дээшлэсэн байна. «Газпром» компанийн сайт British Petrolium, Royal Dutch Shell зэрэг дэлхийн томоохон компаниудынхтай тэнцсэн нь тааламжтай байна.
Оросын Газар зүйн нийгэмлэгийн экспедиц Япон тэнгисийг зорилоо. Японы “Фукусима-1” АЦС-д осол гарсны дараа оросын Алс Дорнодын радио идэвхит бодисын байдлыг судлахаар хөвж байгаа юм байна. Шинжилгээ судалгааны “Павел Гордиенко” хөлөг дээр 14 эрдэмтэн  байна.
Гадаадад байдаг эх орон нэгтнүүдээ дэмжих санг ОУ-д байгуулж байна. Энэ сан 2012 оноос ажлаа эхлэх болно. Энэ төслийн гол зорилго нь эрх, эрх чөлөөг хамгаалах асуудлыг шийдэх, орос хэлтэй нутгийн зөвлөлд хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлэх зэрэг болно. Өнөөдөр Москва тэдэнд зөвхөн сэтгэл санааны ч биш материаллаг тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж ОУ-ын ГХЯ-ны департаментийн захирал Александр Чепурин мэдэгдлээ.
Байгалийн гамшгийн хор уршгийг арилгахын тулд төсөвлөсөн  4 триллион йен буюу 50 тэрбум орчим долларыг японы засгийн газар сайшаалаа. Улсын өрийг нэмэгдүүлэхгүй тулд засгийн газрын шинэ хувьцаа гаргахаас зайлсхийж өөр эх үүсгэвэр эрж хайхыг санал болгосон байна. Өрийн хэмжээ тэртэй тэргүй тус улсын ДНБ-ний хэмжээнээс хоёр дахин их байгаа юм.
АНУ, Ливи улс руу цэргийн нисгэгчгүй нисдэг аппарат хоёрыг явуулахаар шийдсэн байна. Ливийн удирдагч Муаммар Каддафигийн хүчний Мисрата хотод явуулж байгаа ажиллагаанд цэгэн цохилт өгөхийн тулд энэ нисгэгчгүй аппаратуудыг ашиглах юм байна. Афган, пакистаны хил дээр лалын хэт даварагчдын бүлэглэлтэй хийж байгаа тэмцэлд АНУ нисгэгчгүй нисдэг аппаратуудыг ашиглаж байгаа билээ.
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011