×
Нийгэм 21 Дөрөвдүгээр сарын 2011
Энх тайваны Нобелийн шагналт 9 хүн дэлхийн хамтын нийгэмлэгийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгэвэрийг хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө оруулахыг уриаллаа. Японы “Фукусима” АЦС-д гарсан осол үүнийг шаардлагатай гэдгийг батлаж өглө гэж илгээтэд заасан байна. Одо дэлхий дээр 400 цөмийн түлшний блок ажиллаж байгаа боловч дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн долоохон хувийг өгч байна гэдэгт захидлыг зохиогчид анхаарал хандуулсан байна.
Өмнөд солонгосын хөлөг онгоцны “Ханчжин шиппинг” хөлөг онгоцны компани тус улсын 14 иргэн ажиллаж байгаа  контейнер тээгчтэй хөлөгтэй холбоо тасарлаа. Яг холбоо тасарсан 4-р сарын 21-нд тус хөлөг Сомалийн эрэг хавьд байсан гэж Өмнөд Солонгос улсын ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдлээ. Энэ хөлөг Испани улсаас Сингапур орохоор хөвж явсан байна.
Дэд бүтцээс ганцхан зам л шаардлагатай бие даасан хосгүй байшингийн төслийг оросын эрдэмтэд Сибирьт боловсрууллаа. Дээвэр, хананд нь байрлуулсан нарны зай хураагуураас энэ байшин цахилгаан, дулаанаа авах юм байна. Зуны цагт илүү гарсан эрчим хүчээ байшингийн доор байрлуулсан тусгай аккумляторт хурааж өвөл хэрэглэнэ. Өөрийнхөө газар дээр ухсан худгаасаа усаа татах юм байна.
Осол болсон “Фукусима-1” АЦС-ын тусгаарлалтын бүсэд оршин суугчдыг буцаж ирэхийг Япон улсын ерөнхий сайд Наота Кан хориглолоо. АЦС-д осол болсны дараа станцийн эргэн тойрны 20 км-ийн радиусын газар нутгийг тусгаарлалтын бүс гэж төр засаг зарласан билээ. Осол болсон АЦС байдаг Фукусима мужид Наото Кан пүрэв гаригт очсон байна.
Ливийн цэргийн сөргөлдөөнд оролцохгүй байгаа энгийн иргэдийг байлдаан болж байгаа бүсээс гарч явахыг НАТО уриаллаа. Ливийн тэргүүн Муаммар Каддафийн хүчний объектуудыг бөмбөгдөж байгаа цохилтынхоо тоог олшруулна гэж эвсэл анхаарууллаа. Ливийн Мисурата хотод барууны хоёр сэтгүүлч алагдсан тухай мэдээлсний дараа энэ мэдэгдлийг хийсэн байна.
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011