×
Нийгэм 20 Дөрөвдүгээр сарын 2011
Цөмийн аюулгүй байдлын олон улсын бодлогыг эргэн харахыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун санал болголоо. Цөмийн аюулгүй байдалд үзүүлэх байгалийн гамшгийн нөлөөг гүнзгий судлах, АЦС-ын аюулгүй байдалд тавих шаардлагыг чангатгах, энэ чиглэл дэх МАГАТЭ-гийн үүргийг дээшлүүлэх саналыг тэр тавилаа. Цөмийн обьектуудыг алан хядагчдаас найдвартай хамгаалах хэрэгтэй.
 Өнөөдөр атомын эрчим хүч аюулгүй байж болох уу?  “Фукусима-1” АЦС-д осол болсноос хойшхи сүүлийн сар хагас гаруйн хугацаанд энэ асуултыг олон удаа тавих боллоо.Чернобылийн АЦС-ийн ослын ойн үеэр дэлхий дахин энэ асуултад нааштай хариулт өгч байна.
Хятадын нисэх онгоцуудад 2 жилийн дараа гар утсаар ярих болон Интернет  ашиглах боломжтой болно гэж Хятадын төв телевизээр лхагва гаригт мэдээллээ. Чайна Телеком теле харилцаа холбооны компани, Эир Чайна нисэх онгоцны компаниудын хооронд байгуулсан гэрээнд ийм зүйл ангийг тусгасны хүчинд ийм үйлчилгээ явуулах боломжтой болох юм байна.
Улаан талбай дахь Мавзолейг Владимир Лениний мэндэлсний 141 жилийн ойн өмнөхөн олон нийтэд  ахин нээжээ. Түүнийг 45 хоног хааж, уламжлалт сэргийлэх ажилыг хийсэн юм. Одоо хүссэн хүн бүр болгон дэлхийн пролетари нарын жолоодогчийн дурсгалд мягмар,лхагва, пурэв ,бямба гаригт мавзолейд очиж хүндэтгэл үзүүлэх бололмжтой болж байна.
Курилийн арлуудын ойролцоо оросын “Арсеньев” танкер осолдлоо. Тус хөлгийн гол хөдөлгүүр ажилахгүй болсон ба багийнхан өөрсдийн хүчээр засаж чадахгүй юм байна. Оросын аврах албаны баг байрладаг асар хүчтэй “Справедливый” чирэгч онгоц осолд орсон танкерт туслахаар явсан байна. Энэ хөлөг 4-р сарын 21-нд, осолд орсон хөлөгт ойртож очихоор төлөвлөж байна.
Япон улсад осолд орсон “Фукусима” АЦС-ын хор уршгийг арилгахад нь ОУ техникийн тусламж үзүүлнэ. Японы талын хүсэлтээр ОУ тусламж үзүүлж байна. Үүнд тоног төхөөрөмж, хэмжилтийн багаж, материалуудыг нийлүүлэх юм байна. Японд 3-р сарын 11-нд хүчтэй газар хөдөлснөөс болж “Фукусима” АЦС-д осол гарсан билээ.
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011