×
Нийгэм 19 Дөрөвдүгээр сарын 2011
“Дэлхийн цагирган гал “ экспедицийн гишүүд Мексикийн баруун хэсгийн Колима галт уулыг эзэмдэв. Тэд хоёр цэгийн хамгийн өндөр цэг болох  Невадо-де –Колимогийн 4240 метрийн өндөрт гарчээ. Хоёр дахь оргил цэг болох Фуего-де –Колимад гарахдаа зөвхөн 3500 метрийн өндөр л гарсан байна. Ингэхдээ тэд 300 метр дээш гар чадаагүй ажээ.
АНУ- ын төрийн департамент нь Вашингтон Сирийн ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг бууруулах арга хэмжээ авч байна гэсэн мэдээг няцаалаа. “Бид энэ засгийн газрыг унагаахын тулд ажлаагүй” гэж Төрийн департаментын  албан ёсны төлөөлөгч Марк Тонер мэдэгдэл хийв.
Өнөөдөр Ром хотод  Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони, ГХЯ- ны тэргүүн  Франко Фраттини нар ҮШЗ-ийн тэргүүн Мустафа Абдель Жалилийг хүлээн авч уулзав.  Босогчдын тэргүүн ливийн мөргөлдөөний улмаас нийт 10 мянга гаруй хүн амь үрэгдсэн тухай хэлээд, Муаммар Каддафийн цэргүүдтэй хийсэн мөргөлдөөний улмаас 50 мянга орчим хүн шархадсан гэв.
“ Фукусима-1” атомын цахилгаан станц дээр гарсан ослын дараа Оросын  АЦ станцуудад  явуулсан стресс-тестүүд аюулгүй байдал баталгаатай байгааг харууллаа хэмээн Росатом корпорацын тэргүүн Сергей Кириенко  Киевт болсон Чернобылийн АЦС-д гарсан ослын  25 жилийн ойд зориулан зохион байгуулсан олон улсын бага хурал дээр хэлсэн үгэндээ  цохон тэмдэглэв.
Японы осол гарсан “Фукусима-1”АЦС-ын ажилчид хоёрдугаар тогооны турбины хэсгийн хонгилоос цацраг идэвхитэй усыг соруулах ажлыг эхлүүлээд байна. Гэмтсэн тогооны сэргээн засварлах ажлыг үргэлжлүүлэхийн тулд 10 мянган куб.метр цацрагийн хортой усыг соруулах аж. Нөгөөтэйгүүр, хоёрдугаар тогоог хөргөхийн тулд зогсоо зайгүй цэвэр ус юүлэх ёстой юм.

4-р сарын 18- нд иракийн  Курдистанд болсон эсэргүүцлийн жагсаал нь  жагсагчид болон аюулгүй байдлыг хамгаалах хүчнийхнийн хооронд  мөргөлдөөн гарснаар өндөрлөжээ. Мягмар гаригт тус улсад хоёр дугаарт ордог Сулеймани хотод эмх замбараагүй байдал үүсч, 80 гаруй хүн шархаджээ.

ОХУ-ын  ГХЯ  тус улсын иргэдийг Япон улсад зорчиход нь татгалзахгүй байгаа ч 3-р сарын 11- нд сүйрэл болсон  бүс нутгаар очихгүй байхыг зөвлөжээ. Оросын гадаад бодлогын байгуулагын үзэж буйгаар 3-р сарын 11- нд гарсан байгаль-техногенны сүйрлийн дараа тус улсад байдал аажмаар хэвийн болж байгаа ажээ.
Сибирийн нутагт 40 гаруй түймэр гараад байна.Одоогоор ихэнхи хэсгийг дарж чадаагүй байна. Мягмар гаригт Оросын ОБЯ- ны Сибирийн төвөөс хийсэн мэдээлэлд : одоогоор ихэнх хэсгийг унтрааж чадаагүй байгаа. Сүүлийн өдрүүдэд 430 гаруй га талбай   хяналтнаас гарсан  ажээ. Ойн түймэр нь Буриад, Тува, Хакас, Красноярскийн хязгаар болон Алтайн нутгуудаар гараад байна гэжээ.
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011