×
Нийгэм 18 Дөрөвдүгээр сарын 2011
Афганистан улсын БХЯ гурван амиа золиослогчийн дайралтад өртлөө. Тэдний нэг нь БХ яамны байранд орж ирэнгүүтээ биендээ багласан тэсрэх бодисоо дэлбэлсэн байна. Бусад нь хүчний байгууллагын ажилтнууд руу гал нээсэн байна. Хариу гал нээж алан хядагчдыг устгажээ. Алан хядагчдын нэг зорилго нь францийн БХЯ-ны сайд Жерар Лонгег хөнөөх байсан гэж барууны ХМХ-үүд мэдээлжээ.
Сургуулийн сурагчдыг мансууруулах бодис хэрэглэдэг эсхийг шалгах эрх олгох холбооны хууль батлах шаардлагатай гэдэгт  ерөнхийлөгч  Д.Медведев итгэлтэй байна. Өнөөдөр сибирийн Эрхүү хотод болсон Төрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралдааныг залуучуудын дунд мансууруулах бодист донтох явдлыг урьдчилан сэргийлэх асуудалд зориуллаа. Мансууруулах бодист донтох асуудал үндэсний аюулгүй байдалд бодит аюул болж байгаа учир хамгийн хатуу ширүүн арга хэмжээ авахаар шийдсэн байна.
«Фукусима-1» АЦС-ын байдлыг энэ оныг дуустал тогтворжуулна гэж тус станцын операторч «Токио электрик пауэр»  компани амлав. Байдлаас харахад компанийн шинэ удирдлага тус төлөвлөгөөг биелүүлэх бололтой. Өчигдөр компанийн удирдагчид атомын хямралын төлөөх ёс суртахууны хариуцлагыг өөртөө  ногдуулж, огцрох тухай мэдэгдлээ. Тэд энэ зуны эхээр огцрох байх.
Онц байдлаас урьдчилан сэрэмжлэх, түүний хор уршгийг арилгах  олон улсын түншлэлийн механизмыг ойрын үед байгуулах ёстой гэж Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдлээ. Ноцтой осолын хор уршгийг арилгах ажиллагааг уялдуулан зохицуулж чадахгүй тохиолдол гардгийг «Фукусима-1» АЦС-ыг тойрсон нөхцөл байдлын даамжрал тусган харууллаа.
3-р сарын 11-нд болсон газар хөдлөлт болон цунамигийн хор уршгийг арилгаж үндэсний эдийн засгаа сэргээхийн тулд татвар нэмэгдүүлэхийг япончуудын 70% нь зөвшөөрч байна. “Фукусима-1” АЦС-д болсон хор уршгийг арилгахад засгийн газар муу ажилласан гэж мөн ийм хэмжээний иргэд үзэж байна.
Мансууруулах бодисны аюул заналыг сурталчилах ажлыг бүх шатны сургуулиудад идэвхижүүлэж, бүр тусгай хичээл болгож заах хэрэгтэй байна. Мансууруулах бодис хэрэглэгчтэй тэмцэх асуудалд зориулсан Төрийн зөвлөлийн хуралдааны үеэр ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Эрхүү хотод ингэж мэдэгдлээ. Сайн дурынхны хөдөлгөөнийг дэмжих, эрсдэлтэй бүлэгтэй байнга ажиллах нь түүний урьдчилан сэргийлэх ажилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж тэр тэмдэглэлээ.
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011