×
Нийгэм 17 Дөрөвдүгээр сарын 2011
Бүх дэлхийн христос шашинтнууд өнөөдөр Бурхан Иерусалимд орж ирсэн нь гэдэг агуу их баярыг тэмдэглэж байна. Иисус Христосыг хүмүүс хааны ёсоор угтан авч замыг нь далдуу модны мөчрөөр хучиж байсныг дурсан оросууд сүмд бургасны мөчиртэй ирдэг уламжлалтай билээ. Бургасны ням гаригийн дараа Аврагчийг цовдлон зовоосныг дурссан Цагаан /цэвэр/ долоо хоног эхэлдэг юм. Үүний дараа Улаан өндөгний баяр болно.
Осол гарсан “Фукусима-1” АЦС-ийн асуудалтай реакторуудыг хэвийн байдалд оруулахын тулд 6-9 сар шаардлагатай. Тус АЦС-ийн “Токио электрик пауэр” оператор-компанийн ерөнхийлөгч Масатака Симидзу өнөөдөр ингэж мэдэгдлээ. Ажилласан цөмийн түлштэй бассейн болон реакторын дотоод хэсгийг хөргөх ажил 3 сар гаруй үргэлжилнэ гэж тэр ярьсан байна.
Дэлхий орчмын сансарын орон зайд анхны хүн ниссэний 50 жилийн ойг дэлхий даяараа энэ долоо хоногт тэмдэглэлээ. 1961 оны 4-р сарын 12-нд зөвлөлтийн нисэгч Юрий Гагарин “Восток” хөлгөөр манай гаригийг тойрон ниссэн билээ. Энэ өдрөөс эхлэн хүн төрлөхтөний сансарын эрин эхэлсэн юм.
ДЭМБ-ийн гишүүн орнууд өвчлөлтийн гэнэтийн тархалтад сайн бэлтгэлтэй байхын тулд гриппийн вирусын төрлүүдээ солилцохоор шийдлээ. ДЭМБ энэ тухай 4-р сарын 16-нд зарлалаа. Гэрээнд заасны дагуу эмийн компаниуд ч гэсэн мэргэжил нэгтнүүддээ шинэ вакциныхаа формулыг заавал дамжуулж өгөх ёстой буюу эсвэл ядуу орнуудад зориулж эм, эмийн бэлдмэлийг нөөцлөх ёстой юм байна.
Осол болсон “Фукусима” АЦС-ийн цацраг идэвхит бодисонд хордсон усыг боловсруулахын тулд Япон улс оросын төхөөрөмжийг ашиглаж болно. “Росатом” нэгдэл ийм санал дэвшүүллээ гэж “Никкей” сонин мэдээлсэн байна. Санал дэвшүүлээд байгаа энэ төхөөрөмж усанд байгаа радио идэвхит цезийг шүүж чадах шүүлтүүрээр тоноглогдсон юм.
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011