×
Нийгэм 15 Дөрөвдүгээр сарын 2011
Агаарын довтолгооноос хамгаалах нэгдсэн  системүүдийг    Кавказын болон төв азийн бүс нутгуудад   удахгүй  байрлуулах талаар   Хамтын нөхөрлөлийн орнуудын БХ-ын сайд нар тохиролцлоо.Орос, Узбек, Украйн улсууд  Агаарын довтолгооноос хамгаалах хүчний командлал-штабуудын  сургуулилтуудыг энэ оны 10-р сард  хийнэ.
Ойрын үед оросын цэргийн дүрэмт хувцаст нэгэн  шинэ зүйл нэвтрэх нь. Батлан хамгаалах яаманд мэдээлснээр: агаарын болон десантны  цэрэг , офицер болон АЦХ-хэнд зориулан  цэнхэр өнгийн /берет/ дугуй малгай, Усан цэргийн флотын  цэргийн байлдааны ажиллагаанд зориулан хар өнгийн , хуурай замын болон бусад төрлийн анги нэгтгэлүүдэд хамгаалалтын өнгөтэй малгайг өмсгөх болжээ.
Даваа гаригт Минскийн метронд болсон дэлбэрэлтийн улмаас нас барсан хүний тоо 13 хүрлээ.Энэ тухай  РИА Новости агентлагт Белорусийн ЭМЯ-ны төлөөлөгч мэдээлжээ. Өнгөрсөн шөнө Минскийн эмнэлэгт хүнд байдалтай эмчлүүлж байсан нэг хүн нас баржээ. Нийтдээ тус халдлагад 200 орчим хүн нэрвэгдээд байна. Энэхүү хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийг хоёр хоногийн дараа баривчилсан юм.
Нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь Орос улсын  эрх баригчдын  тэргүүлэх  зүйл гэж Дмитрий Медведев мэдэгдэв. Энэхүү асуудал нь шинэчлэлийн үндсэн дээр хийгдэх бөгөөд шинэчлэл, хөрөнгө оруулалт, дэд бүтэц болон институтын загварын хөгжил дээр шийдвэрлэгдэнэ  гэж  тэр азийн Боаогийн чуулган дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв.
Орос улс ойрын үед олон улсын хамтын нийгэмлэгт Японы “Фукусимагийн” АЦС-ын ослыг  тооцсон   цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх саналыг тавина. Энэхүү төслөөр  цөмийн цахилгаан станцад тавигдах аюулгүй байдлын нэгдсэн, хатуу шаардалагууд тавигдах бөгөөд сейсмологийн илүү их аюултай газар атомын станцуудыг барихыг хориглосон байх юм” гэж ерөнхийлөгч Дмитрий Медведев азийн Боаогийн чуулга уулзалтан дээр хэлэв.
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011