×
Нийгэм 14 Дөрөвдүгээр сарын 2011
Украйн улс өөрийн нутаг дэвсгэрээс цөмийн болон үй олноор хөнөөх  зэвсгийг тээгчийг устгах ажлаа дууслаа гэж Украйны Батлан хамгаалах яамны хэвлэл мэдээллийн алба мэдээлэв. Лхагва гаригт Хмельницкий мужийн  “Укроборонсервис” улсын үйлвэрийн цэргийн зэр зэвсгийн устгалын төвд “Скад Б” пуужингийн цогцолборын зарим нэгэн элементийг устгах ажлын хаалтын ажиллагаа болжээ.
Японы эзэн хаан Акихито болон хатан хаан Митико нар 3-р сарын 11-нд  хүчтэй газар хөдлөлт болсон бүсэд  анх удаа очлоо. Өнөөдөр тэд Тиба мужийн Асахи хотод ирсэн байна. Энэ хот нь Номхон далайн эргээс холгүй 70 мянган оршин суугчтай бөгөөд, газар хөдлөлт, цунамийн гамшигт нэрвэгджээ.
-Японы нийслэл Токиод дахин хүчтэй байгалийн сүйрэл гарах тохиолдолд нийслэлийн захиргаа үйл ажиллагаагаа явуулах хоёр болон түүнээс дээш нөөц талбай газрыг японы парламентын гишүүд санал болгож байна. 3-р сарын 11- нд болсон 9 баллын   хүчтэй газар хөдлөлтийн  улмаас   нийслэл хотод тээвэр , холбоо хүчтэй гэмтсэн юм.
4-р сарын 14-нд Японд томоохонд тоооцогддог  Хонсю арлын эргээс зүүн зүгт 6,1 баллын   хүчтэй газар хөдлөлт боллоо.АНУ-ын Геологийн албаны мэдээгээр газар хөдлөлтийн голомт нь Ивате  мужийн Мориока хотоос зүүн зүгт 190 км зайтай газар болж өнгөрчээ.
Пүрэв гаригийн өглөө афганистаны зүүн хэсэгт орших Пактия мужид  цагдаагийн газрын сургалтын төвд нэгэн  амиа золиослогч этгээд дайрч оржээ. Гурван хүн нас барж, зургаан хүн шархаджээ. Сургалтын Төвийн орчимд нэвтрэн ороод өөрийн өмсч явсан хүрэмэнд дэхь дэлбэрэх бодисоо дэлбэлжээ. Кабулын баруун-өмнөд  зүгийн Мусахей  тосгоны захиргааны байр руу бас нэгэн амиа-золиослогч этгээд дайрчээ.
Өмнөд Солонгосын хамгийн эртний АЦС- ын тогоонд цахилгааны тэжээлийн системд гэмтэл гарсан тул түр зогсоогоод байна. Гэсэн ч 1978 онд байгуулагдсан Кори АЦС-д цацрагийн хаягдал гараагүй байна. “ Станцыг цахилгаанаар хангадаг системд эвдрэл гарсан” гэж KЕРСО компаний төлөөлөгч мэдэгдэв. Түүний ярьснаар тогоог ням гаригаас өмнө засварлаж амжихгүй гэж мэдэгджээ. Энэ хугацаанд эвдрэлийг зассаар байх ажээ.
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011