×
Нийгэм 13 Дөрөвдүгээр сарын 2011
Японы “Фукусима-1” АЦС-ын оператор ТЕРСО компаниос 133 тэрбум долларын алдангийг нэхэмжлэж магадгүй байна. Тухайлбал, цацраг идэвхитэй усыг  далайд юүлснээс болж  хөрш орнуудаас гомдол ирж болох юм.  Лхагва гаригт мэдэлснээр  Фукусима мужийн эргээр цацраг идэвхжилтийн хэвийн хэмжээ урьдынхаас илүүд хүрчээ.
Орос улсын бүс нутагт их хэжмээний цас орсны улмаас шар усны үер болох аюул тулгараад байна. Тийм байдалд  нийт 28 хот суурин ороод байна.ОХУ- ын  ОБЯ-ны мэдээлснээр шар усны үерт  Сибирийн тойргийн 13 район, Волга орчмын  болон Холбооны улсын  Төвийн тойргуудын 6000 гаруй хүн амьдарч буй  2,3 гаруй мянган байшин барилга автагджээ.
Японы “Фукусима-1 АЦС-ын  орчмын далайн усны цацрагийн йодын хэмжээ хэмжилт хийж эхэлснээс хойш дээд хэмжээнд хүрлээ. АЦС-ын оператор компани ТЕРСО  мэдээлэлдээ цацраг идэвхит йод-131 ийн   хэмжээ нь Минамисома хотын эрэг хавьцаа /өртөөнөөс 15 км зайд/ хэвийн хэмжээнээс 23 дахин илүү байгаа аж.
Хамтын  аюулгүй байдлын гэрээний байгууллага / ХАБГБ / нь Ливийн аюулгүй байдлыг энхийн замаар зохицуулахад бэлэн байна гэж  ХНАБГБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжа мэдэгдэл хийв. Хоёрдугаар сарын дунд үеэс Ливид  тус улсыг 40 гаруй жил удирдсан Муаммар Каддафийн эсрэг олон нийтийн жагсаал нь сүүлдээ хоёр талын эсрэг зогсох зэвсэгт ажиллагаа  болж хувирсан юм.
Минскэд гарсан халдлагыг зохион байгуулсан байж болзошгүй  хоёр этгээдийг баривчилсан тухай  Белорусын ерөнхий прокурорын газрын орлогч дарга Андрей Швед  сэтгүүлчдэд мэдэгдлээ. 4-рс арын 11-ний өдөр “Октябрьская” метроны өртөөн дээр дэлбэрэлт болсон юм.  Үүнд 12 хүн амь үрэгдэж, 190 хүн шархаджээ.
Египтийн Ерөнхий прокурорын газар тус улсын ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг 15 хоног саатуулан хорих тогтоол гаргажээ. Төрийн тэргүүн асаны хувьд засгийн газрын эсрэг жагсаал цуглаанд оролцогчдын эсрэг  хүч хэрэглэсэн гэсэн хуулийн заалтаар түүнийг байцааж байгаа юм. Мөрдөн байцаагчид Мубарак нь зэвсэг хэрэглэх тушаал өгсөн эсэхийг тодруулж байна. Түүнчлэн түүнийг улсын өмч завшисанд сэжиглэж байгаа аж.
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011