×
Нийгэм 12 Дөрөвдүгээр сарын 2011
Африкийн холбоо гал зогсоох хэлэлцээр байгуулахын тулд зуучидтай хамтран ажиллахыг Ливи улс дахь босогчдоос өнөөдөр шаардав. Сөрөг хүчнээс гал зогсоох  асуудлаархи хэлэлцээ хийхтэй холбогдуулан урьдчилан тавьсан болзолыг биелүүлж болохгүй гэж тус байгууллагын Аддис-Абебэд тараасан мэдэгдэлд өгүүлжээ. Босогчид Муаммар Каддафийг огцоруулах болзол тавьсан байна. Үүний өмнө Каддафи африкийн зуучдын санаачилсан Ливийн байдлыг зохицуулах төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн билээ.
Минскийн метроны өртөөнд террорын ажиллагаа үйлдсэн гэж сэжиглэсэн хоёр эрэгтэйн  ам зургийг  зохиожээ. Мөрдөн байцаагчид гэмт хэрэг үйлдсэн газраас холгүй орших камеруудын дүрс бичлэгийг хянан үзсэр байна гэж Белорусын ДХЯ-ны тэргүүн Анатолий Кулешов өнөөдөр мэдээллээ. Бөмбөгийг радио удирдлагаар ажилуулсан бололтой гэж тэрээр хэлэв.
Одоогоос 50 жилийн өмнө - 1961 оны 4-р сарын 12- ны өдөр –Зөвлөлтийн сансрын нисгэгч Юрий Гагарин сансрын уудамд анх удаа нисч, хүн төрөлхтөний түүхэнд шинэ хуудас нээсэн билээ. Энэхүү түүхэн үйл явдал нь хүн төрөлхтөний сансрын шинэ эриний эхлэлийг тавьсан төдийгүй  сансар огторгуйн шинжилгээ судалгааны хөгжилд шинэ шинэ чиглэлүүд, технологиуд бий болгосноороо чухал ач холбогдолтой юм.
20 хүн сансрын нисгэгчдийн анхны отрядын гишүүн болжээ. Хүн бүр нислэг хийх мөрөөдөлтэй байсан ч Юрий Гагарин л сансрыг эзэмших замыг нээсэн юм. Тэрээр бидний дотор  хамгийн шилдэг нь байсан гэж ЗХУ-ын хошой баатар, нисэх хүчний хошууч генерал, анхны сансрын нисэгчдийн нэг Виктор Горбатко үзэж байна.
Монголын анхны сансрын нисгэгч,  ЗХУ-ын Баатар, МУ-ын Баатар Жүгдэдэмидийн  Гүррагчаа сансарт анх хүн  ниссэний 50 жилийн ойн баярт оролцохоор Москвад ирээд байна. Өнөөдөр оросын болон дэлхийн сансар судлалд хувь нэмрээ оруулсан оросын болон гадаадын сансрын нисгэгчдийг Ю.Гагарины нэрэмжит одонгоор шагнах ёслол ОХУ-ын Холбооны Зөвлөл дээр боллоо.
Белорус улс нь алан хядагчдын дайралтанд өртсөн орнуудын жагсаалтанд орлоо. Өчигдөр  тус улсын метронд хүмүүсийн ажлаасаа тарах оргил цагт дэлбэрэлт болж арав гаруй хүн амь насаа алджээ. Түүнчлэн зуу гаруй хүн шархадсан байна. Тэдгээрийн  дотор оросын иргэн хоёр эмэгтэй өртжээ. Хоёр галт тэрэг “Октябрьская” станц дээр ирэх тэр үед бөмбөг дэлбэрчээ. Метроны хөдөлгөөнийг зогсоосон байна.
  Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  эх орон нэгтэн анх сансарт ниссээр бахархдаг. БНХАУ-д хийх албан ёсны айлчлалынхаа өмнө Хятадын Үндэсний  телевизид өгсөн ярилцлагадаа тэрээр 50 жилийн өмнөх  Юрий Гагарины нислэгийг туйлын хувьсгалч, зөвлөлтийн сансрын нислэгийн гайхамшигтай амжилт гэж нэрлэжээ. Одоо шинжилгээ судалгаа нь прагматик болсон  бид шинжилгээ судалгаа, туршилт хийж, сансарт шинэ технологи ашиглаж байна.
Зөвлөлтийн сансрын нисгэгч Ю.А. Гагарины сансарт ниссэний 50 жилийн ойг өнөөдөр ёслон тэмдэглэж байна. 1961 оны 4-р сарын 12- ны өдөр Байконурын сансрын нисэлгийн буудлаас “Восток” хөлөг хөөрсөн юм. Хөлгийн бүхээгт ЗХУ-ын сансрын нисгэгч Юрий Гагарин байсан юм. Тэрээр 108 минутын хугацаанд дэлхийн тойрсон юм.
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011