×
Нийгэм Дөрөвдүгээр сар 2011
“Интернет-сайтууд зөвхөн сайн дурын үндсэн дээр бүртгэлд орох болно” – гэж Төрийн Думын улс төрийн мэдээллийн болон харилцаа холбооны бодлогын хорооны тэргүүн Сергей Железняк мэдэгдэв. Мэдэгдэлийг санаандгүй хийсэн юм биш: одоо ru.net-эд улсын хяналт тавих боломжийн тухай идэвхитэй яригдаж байна.
“Фукусима-1” АЦС-ын цацрагийн түвшин аажимдаа буурч байна, гэхдээ урьдын адил хэвийн хэмжээнээс давсан хэвээр байна. Тус мужийн эрх баригчдын гаргасан мэдээгээр АЦС-аас 63 км хол орших Фукусима  хотод цацрагийн хэмжээ хэвийнээс 38 дахин илүү байгаа ажээ. Ийм түвшин тус  хоттой залгаа хотуудад нэгэн адил хадгалагдаж байна. Нөгөтэйгүүр ундны усны радионуклид нь хэвийн хэмжээтэй байгаа ажээ.
Мароккийн Марракеш хотод гарсан дэлбэрэлтэнд өртсөн оросын иргэн Роман Селезневт өнөөдөр Москвад тархины мэс засал хийлээ. Өвчтөний биеийн байдал хүнд байгаа. Эмч нарын хэлж буйгаар тэр одоо медикаментозын комын байдалд орсон байгаа ажээ. Романы хүнд бэртэлттэй гарыг эмч нар тайрахгүй үлдээж чаджээ.
АНУ-ын өмнөд хэсэгт гарсан хүчтэй салхинд нэрвэгдэгсдийн тоо 300 гараад байна. Нэрвэгдэгсдийн тоо баримтыг тогтоож чадаагүй бөгөөд, ХМХ-үүд болон албаны хүмүүсийн үзэж буйгаар энэ нь хэдэн мянганд хүрч магадгүй байна. Өнгөрсөн лхагва болон пүрэв гаригуудад гарсан хүчтэй салхи нь 1932 оноос хойш хамгийн их сүйрэл авчирсан салхи болжээ. Алабама муж бусад бүсээс хамгийн их сүйрэл амсжээ.
Тунис улсын хоёр шоронгоос 800 гаруй хоригдол оргон зайлжээ. Кассерины хорих газар үл мэдэх хүмүүс шоронгийн хоёр камерт гал тавьсны дараа 522 хоригдол оргон зугтав. Мөн түүнчлэн Гафса хотын засан хүмүүжүүлэх газраас  300 орчим хоригдол оргон зайлсан байна. Энэхүү хоёр суурин газар тус улсын баруун хэсэгт оршидог ажээ.
Хаврын үргэлжилсэн ган гачиг Хятадын өмнө зүгийн нэг сая орчим оршин суугчдыг ундны усгүй болгов. Энэ тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Хятадын өмнөд зүгийн Цзянси, Хуньань, Хубэй – гол үйлдвэрийн дүүргүүдэд  ган гачигаас болсноос 1,3 сая илүүтэй хүн шаналж байна.
Орос улсын сансрын агентлагийн /Роскосмос/ удирдагчаар Батлан хамгаалхын сайдын нэгдүгээр орлогч  асан  Владимир Поповкин томилогдлоо. Энэ албан тушаалд тэр Анатолий Перминговын оронд томилогдсон гэж ЗГ-ын ХМА мэдээллээ. Поповкин  болон түүний өмнөх удирдагч аль аль нь Сансрын цэргийн командлагчаар ажиллаж байжээ.          
Хөдөлмөрчдийн  баяр Майн-1,  5-р сарын 9-нд тэмдэглэх  Ялалтын баяруудыг тохиолдуулан Орос  улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Эх орны Дайнд оролцсон ахмад дайчид болон аж үзйлдвэрийн салбарын  ажилчдад Төрийн дээд шагнал гардуулав. Шагнагдагсдын дотор салбарынхаа  шилдэг ажилчид байна.  Олон ажилчид  Хүндэт, Найрамдлын одонгуудаар шагнагдлаа.
Лондонд энэ” зууны хурим”хан хүү Уильям түүний сүйт бүсгүй Кейт Миддлтон нарын гэрлэх ёслолын ажиллагаа эхэллээ. 2000 орчим зочид цугларсан Вестминстерийн ордонд хан хүү, хурим дэглээч болон төрсөн дүү Гарригийн хамт түрүүлж иржээ. Уильям ирландын торгон цэргийн хурандаагийн улаан хүрэм өмссөн байв. Кейт ёслолын ажиллагааг эхлэхийн өмнөхөн хүрэлцэн ирлээ.
Хятад улсад түр хугацаагаар болон байнгын амьдардаг 600 мянга орчим гадаадын иргэн байна. Энэ тухай энд нийтлэгдсэн  бүх хятадын 6-р хүн амын тооллогын дүнд дурджээ. Хятад улсад амьдарч байгаа хамгийн олон хүнтэй улсаар Өмнөд Солонгос эхний байранд оржээ. Тэдний тоо 120 мянга гаруй байна. Дараа нь АНУ бөгөөд  70, 0 мянга гаруй аж.
Орос улсын нийслэл “Эрүүл аж төрөх ёс болон халдваргүй өвчнүүд  ”сэдвээр эрүүл мэндийн олон улсын бага хурлыг  зохион явуулсан анхны хот боллоо. Энэ арга хэмжээ  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ ивээл дор зохиогдсон төдийгүй,  хуралд ДЭМБ тэргүүн Маргарет Чен болон 160 орны  800 гаруй мэргэжилтэн оролцож байна.
АНУ-ын өмнөд хэсэгт гарсан хүчтэй хар салхины улмааас  300 гаруй хүн амь насаа алджээ. Нэгдсэн улсын өмнөд хэсэгт хэдхэн хоногийн дотор 160 удаа хүчтэй хар салхи дэгджээ. Алабама муж хамгийн их нэрвэгджээ. Байгалийн сүйрлийн үр дагавар нь хэдэн тэрбум долларт үнэлэгдэж байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама байдлыг аймшгийн гэж нэрлэв.
Оросын эрх баригчид цаашид ч эрүүлийг хамгаалах байгууллагад хамгийн гол анхаарлаа хандуулж байх болно гэж Владимир Путин мэдэгдэв. Тэр эдийн засгийн өндөр өсөлтийн төлөө нийгмийн чанартай хөтөлбөрүүдийг хойш тавих нь том төөрөгдөл гэж хэллээ.
БНХАУ-ын хүн амын тоо нь  1,34 тэрбум болж өсжээ. Ийм дүн 2010 онд  Хятад улсад  явуулсан хүн амын тооллогын дүнгээр гарчээ. Хятадын хүн амын энэхүү тоо баримт нь  өнгөрсөн 2000 оны дүнтэй харьцуулахад мэдэгдэхүйц өссөн бөгөөд шинжээчдийн таамаглаж байсан 1,4 тэрбумд хүрсэнгүй. Хот суурин газруудад амьдардаг хүмүүсийн тоо нилээд өссөн байна.
Өнөөдрөөс эхлэн  “ Георгиевын тууз” сайн үйлсийн ажиллагаа эхлэж байна. Орос улсын хотуудын гудамж талбайд сайн дурынхан улбар шар-хар өнгө хосолсон зураасан туузыг тарааж, хүссэн хүмүүст Эх орны Дайны тухай ярьж өгөх юм. Туузнаас гадна хүмүүс автомашиндаа “Баярлалаа”, “Бид үүрд санах болно”дурсгалт наалтуудыг нааж болох юм.
Японы эрчим хүчний ТЕРСО компани “Фукусима-1” АЦС дээр гарсан ослын тогооны цацраг идэвхит усыг дахин боловсруулахад зориулан үйлдвэр барих бодолтой байна. Уг ажлыг ирэх 6-р сард эхлэхийг зорьж байна. Төслийн дагуу усыг тостой шүүлтүүрээр гарган, цацраг идэвхит бодисийг цеолитой хольж саарамагжуулах аж. Түүний дараа тогоог хөргөхөд дахин ашиглах юм.
Йеменд засгийн газрын эсрэг босогчдын жагсаалыг тараах үеээр арван хүн амь насаа алджээ. Зуу гаруй хүн шархадсан байна. Энэ тухай сэтгүүлчдэд Сана хотын эмнэлгийн ажилтнууд мэдээлсэн аж. Эмч нарын үзэж буйгаар ийм явдал нь йемений хүчний байгууллагынхан жагсагчид руу дайрсны улмаас гарчээ.
Орос улсад “Георгиевын тууз”ард олны дуртай, олон нийтийн  ажиллаагаа эхэллээ. Эх орны Дайны аугаа их Ялалтын баярын бэлэг тэмдэг энэхүү ажиллагаа нь Орос улсын бүх хот, суурингийн гудамж, талбайнуудлад явагдаж байна. Тус улсын бүс нутагууд руу нийт хэдэн авран  сая Георгиевын туузыг хүргүүлээд байна.
Хойд-Кавказын бүс нутаг нь Орос улсын хувьд урьдын адил хамгийн алан хядагчдын заналхийлсэн бүс нутаг хэвээр байна гэж  Орос улсын ерөнхий прокурор Юрий Чайка мэдэгдэв. Халдлагын чанартай гэмт хэргийн 80 %  орчим нь энэ тойрогт болж байна.  Ю.Чайкагийн хэлснээр Орос улсад ийм гэмт хэргийн тоо  2009 онтой харьцуулахад 11% буурсан байна.
Тува улсын нийслэл Кызыл  хотын өвөрмөц нэгэн бэлэг тэмдэгээр удахгүй Бүддийн бурхан болох нь. Нийслэл хотын дэргэдэх Догээ уулын орой дээр Шакьямуни бурхан залрах ажээ. Энэхүү сэрэг  дүр нь Орос улсын Буддийн шашны хамгийн том баримал болох бөгөөд  Монгол улсын Буддийн шашны  Төв Гандан Тэгчилэн хийдийн Мэгзэд Жанрайсэг бурхнаас нэг метр хагасын намхан юм.
Тайванд галт тэрэг замаасаа гарсны улмаас 5 хүн нас барж, 49 орчим хүн гэмтэл авчээ. Шархадсан хүмүүсийн дунд Хятадын их газраас ирсэн жуулчид байв. Осол нь төмөр зам руу мод унасан байснаас болжээ. Галт тэрэгний цувааны дөрвөн вагон замаасаа гарч, хөмөрчээ. Шархадсан бүх хүмүүсийг эмнэлэгт   авачиж, тусламж үзүүлжээ. 
Аугаа их ялалтын баярын 66 жилийн ойн баярын жагсаалын бэлтгэл сургууль эхлээд байна. Эхний бэлтгэл 4-р сарын 26-ний үдэш Спасскийн цамхагаас эхэллээ. Бэлтгэл сургуульд 20 мянга гаруй цэрэг, офицерууд  болон цэргийн  100 гаруй нэгж техник оролцоно. 1000 гаруй хөгжимчидтэй цэргийн эмхтгэсэн найрал хөгжимийн чуулга хөгжимдөх юм.
Оюуны өмчийн эрхийг хамгаалагчид ойрын үед эрхээ хамгаалах институттэй болно. Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев оросын хөндлөнгийн шүүхийн системийн хүрээнд оюуны өмчийг хамгаалах тусгай шүүх  байгуулах саналыг гаргаж, түүнийгээ Сколковогийн шинэтгэлийн төвд байрлуулахыг уриалсан. Энэхүү саналыг шинжээчдийн нийгэмлэгтэй  хамтран боловсруулах үүргийг төрийн тэргүүн  ерөнхийлөгчийн тамгын газар даалгав.
Франц, Итали хоёр улс нь Шенгений хэлэлцээрээр зарим нэг заалтуудыг өөрчлөхийг төлөө тэмцэж байна. 4-р сарын 26-нд Ром хотод болсон дээд хэмжээний уулзалт дээр хоёр орны удирдагчид мэдэгдэв.Парис, Ром хоёр нь ЕХ- ны улс орнуудыг Шенгений хэлэлцээрийн бүсэд хилийн хяналтын албыг ялимгүй сэргээх боломжийг харж өгөхийг хүсжээ.
Оросын полици болон Улсын Аюулгүй байдлын албаны  ажилтнууд    Хятад улсын иргэнийг их хэмжээний мөнгө авах зорилготой  хулгайлан барьцаалаад  байсан гэмт хэрэгтнүүдийг саатууллаа. Интерфакс агентлагийн мэдээлснээр үүний өмнө  33 настай  БНХАУ-ын нэгэн иргэн Москвагийн полицид хандсан ажээ.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдөр Украины  Чернобыль хотод 25 жилийн өмнө Чернобылийн АЦС дээр гарсан осолд нэрвэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулсан арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирлээ. Тэнд Украины ерөнхийлөгч Виктор Януковичийн хамт атомын станцын өмнө  уг ослын хор уршгийг арилгахад амь насаа зориулсан хүмүүсийн гэгээн дурсгалд зориулсан дурсгалын цогцолборт цэцэг өргөнө.
Украины цөмийн эрчим хүчний  анхны хараацай -Чернобылийн АЦС нь  25 жилийн өмнө дэлхийн техногенны түүх болж үлдэсэн юм. Тус станцын IV эрчим хүчний блокод дэлбэрэлт болж, Хиросимад хаясан бөмбөгийг  500 дахин нугалахаар чанартай тэнцэх тийм цацрагийн хордолт олон сая хүний амьдралыг ормоор нь өөрчилсөн юм.
АНУ, Японы мэргэжилтнүүдэд “Фукусима-1”-ийн  нэгэн адил   АЦС-ын шинэ тулгамдсан асуудлуудад бэлэн байх шаардлага урган гарлаа. Орос улсын “Росатом” корпорацын тэргүүн ийм таамаг дэвшүүллээ. Шинжээчид нэг шугамын буцалж байгаа тогооны бүтэц нь аюулгүй байдлын үүднэс дэндүү их асуудал төрүүлж байна гэж үзэж байна.
Япончууд “Фукусима”-гийн ослын дараа  Чернобылийн ослын дараах ЗХУ-ын ЗГ-аас илүү хаалттай ажиллаж байна. Ийм сэтгэдлийг оросын  “Итоги” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Курчатовын институтын ерөнхийлөгч Евгений Велихов цохон тэмдэглэжээ.  Учир нь гэвэл энэ станц нь хувийн эзэмшлийн юм гэж тэр тайлбарлаад, үнэн бодит мэдээлэл нь японы эрх баригчдад ч байхгүй гэв.
Полицийн ажилтнууд болон Оросын тусгай албаныхан “ Касперскийн лабораторын ” тэргүүн Евгений Касперскийн   хулгайлагдаад байсан хүүг чөлөөлөв.  Иван Касперскийг чөлөөлөх ажиллагаа нь Москва орчмын нэгэн дүүрэг боллоо. Түүнийг ямар нэгэн мөнгө төлөлгүй чөлөөлж чадсан байна. Иван Касперскийн биеийн байдал хэвийн гэж Интерфакс агентлаг мэдээлжээ. Уг хэрэгтэй холбогдуулан таван хүнийг саатуулаад байгаа аж.
Казахстанаас гаралтай нэгэн хүн  Париc хотоос Рим рүү нислэг үйлдэж байсан Alitalia  агаарын тээврийн онгоцыг эзлэн авахаар завджээ. Ингэхдээ онгоцны үйлчлэгч бүсгүйд жижгэвтэр хутга тулган сүрдүүлж, Триполид онгоцоо буулгахыг шаардсан байна. Агаарын тээврийн багийн гишүүд түүний хүйтэн зэвсгийг булаан авч, онгоц Римд буусны дараа түүнийг баривчилжээ.
ЕХ, АНУ-ын төлөөлөгчид нь жагсагчдын амиа алдсанд буруутай  Сирийн албан ёсны хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авах ёстой. Энэ тухай “Хьюман райтс уотч” олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллага мэдэгдэв. 4-р сарын 22-нд болсон цуст ням гаригийн дараа хүчирхийллийг жигших нь хангалттай биш аж. Сирийн эрх баригчдын стратеги нь хэлмэгдэсэд рүү гал чиглүүлэх зорилготой аж.
Даваа гаригт Индонезийн Сулавеси арал дээр 6,2 баллын хүчтэй газар хөдлөжээ. Энэ тухай АНУ ын газар зүйн институтээс мэдээлжээ. Эхний газар хөдлөсний дараа 5,2 баллтай дахин хөдлөсөн байна. Цунамийн үүсэх эрсдэлүгүй, газар хөдлөлтийн голомт хуурай газар болжээ. Хохирлын тухай одоогоор яригдаагүй байна.
Орчин үеийн амьдралыг цөмийн эрчим хүчгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Нийгмийн өмнө АЦС-аас татгалзаж хэрхэвч болохгүй гэсэн зорилго тулгараад байна. Чернобыльд осол гарсны 25 жилийн ой гэдэг бол энэхүү сэдвийг эргэн харах бас нэгэн гунигтай шалтаг юм. Украины нийслэл Киевт Чернобылийн АЦС-ын ослын 25 жилд зориулсан олон улсын бага хурал болж өнгөрлөө.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Москвагийн болон Бүх- Оросын Үнэналдартны шашны  тэргүүн, хамба лам Кирилд Улаан өндөгний баярын мэнд хүргэв. Христийн мэндэлсэний энэхүү баяр нь амьдралын баяр баясгалан, сэтгэл санааны шинэчлэлийг бэлэгдэн дэлхийн үнэн алдартны шашинтнуудыг нэгтгэдэг юм гэж ерөнхийлөгч Медведев цохон тэмдэглэв.
Японд 4-р сарын 16-нд 5,9 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Түүний голомт нь Тотиги дүүрэгт болжээ. Үндэсний цаг уурын албанаас эхлээд цунами болно гэж зарласан боловч, хэсэг хугацаа өнгөрсний дараа түгшүүрийг болиулсан байна. Бас нэгэн 5,8 баллтай хүчтэй газар хөдлөлт мөн өдөр Хонсю арлын Канто бүсэд болсон гэж АНУ-ын Геологийн албаны сайт дээр нийтэлжээ.
Орос улсад хамгийн гэгээлэг Христийн шашны гол баяр – Христийн мэндэлсэний баярыг өргөн тэмдэглэж байна. Москвагийн болон Бүх-Оросын Үнэналдартны шашны хамба лам Кирилл урьд шөнө Аврагч Христийн сүмд хамгийн гол хүндэтгэлийн мөргөл уншлаа.
Удахг ү й оросын иргэд өө р б ү х баримт бичгийг сольж мэдэх иж б ү рэн электрон карттай болно. 1-рт иж б ү рэн карт хувь х ү ний ү нэмлэх болох юм. 2-рт эмнэлгийн даатгах баримт бичиг, оюутны ү нэмлэх, зорчих билет зэргийг сольно.
Энэтхэг улсын ТЦХ-ний байлдааны 5 хөлөг онгоцны бүрэлдхүүнтэй отряд 4-р сарын 18-нд Владивостокт найрамдалт айлчлалаар Владивостокт ирсэн бөгөөд өнөөдөр Приморьегоос гарч Филиппин улсыг зорилоо. Энэтхэгийн далайчид тус хотод байх хугацаандаа ОУ-ын Номхон далайн флотын удирдлагтай уулзаж Дэлхийн 2-р дайны үед амь үрэгдсэн зөвлөлтийн далайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөсөн байна.
Үнэн алдартны Улаан өндөгний баярын өмнө бараг 2000 жилийн турш ямар нэгэн шидэт аргаар асдаг Ариун галыг өнөөдөр Иерусалимын Христос бурханы дахин амьдарсан сүмээс ОУ-ын гол сүм Аврагч Христосын сүмд Улаан өндөгний баярын мөргөл эхлэхийн өмнө авч ирнэ. Иерусалимд Христос бурхан дахин амьдарсан ням гаригийн өмнө Ариун гал өөрөө асдаг нууцийг одоо болтол хэн ч тайлаагүй байна.
Өмнө нь
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011