×
Нийгэм 21 Гуравдугаар сарын 2011
1981 оны 3-р сарын 22-ны шөнө Монголд олон хүн унтаагүй аж. Тэд хүлээн авагчийнхаа  өмнө тухлан суун, сансрын “Союз-39” хөлөг хөөрсөн тухай мэдээг сэтгэл догдлон сонсож байлаа. Багийн ахлагч сансрын нисгэгч Владимир Жанибеков болон БНМАУ-ын иргэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа нар байв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шийдвэрээр Нойрны өдрийг 3-сарын 21-нд тэмдэглэдэг боллоо. Эмч нар мөн өдөрт ач холбогдолтой хандахыг  уриалав. Унтвал амрана гэж олонхи хүмүүс боддог.Үнэн хэрэг дээр тийм биш байна. Хүний бие өдрийн турш нөөцлөсөн мэдээллийг  идэвхтэй боловсруулж, хүч чадалтай болдог. Иймээс сайхан унтаад хийж бүтээх хүсэлтэй амархан сэрэх вэ?
Кемерово муж Японы сүйрэлд нэрвэгдсэн 100 хүүхдийг дуртай цагт нь авч амруулахаар шийдвэрлэжээ. Ийм шийдвэрийг тус мужийн захирагч Аман Тулеев гаргасан байна. Тэрээр энэ тухайгаа ОХУ-д суугаа Японы Элчин сайд Масахиро Конод санал болгожээ. Хүүхдүүд сибирийн амралт сувиллын газруудад сувилуулж,  байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцах юм байна.
“Фукусима-1” АЦС-ын осол гарсан газрын цацрагийн хэмжээ өнөөдөр  гуравдугаар эрчим хүчний блок уур хаясны дараа нэмэгдээгүй байна гэж Атомын объектуудын аюулгүй байдлын агентлаг мэдээлжээ.  Гэсэн хэдий ч 3- р сарын 11- нд хүчтэй газар хөдлөсний улмаас АЦС дээр осол гарсны үр дагаврыг арилгах  зорилгоор ослын эрчим хүчний блокийг нүүлгэн зайлуулав.
Ливийн мөргөлдөөний улмаас сүүлийн долоо хоногт тус улсад 8 мянга гаруй хүний амь үрэгдээд байна. Энэ тухай Шилжилтийн үндэсний зөвлөлийн төлөөлөгч Бенгазид мэдэгдэв. Барууны эвслийнхний  агаарын  болон пуужингийн эхний цохилтуудын дараа сөрөг хүчний бүлэглэлүүд давшиж  эхэллээ. Босогчид  Аджабия хотыг чөлөөлөх төлөвлөгөөтэй байна.
Японы инженерууд «Фукусима-1» АЦС-ын байдлыг хяналтдаа авах зорилгоор бололцоотой бүхнийг хийж байна. Өнөөдөр тэд станцын эрчим хүчний бүх блокод цахилгаан дамжуулах шугам татаж дууслаа. Энэ нь  реакторын ба ашигласан цөмийн түлш бүхий цөөрмийн  усыг хөргөх автомат механизмыг ажиллуулах боломж олгоно гэж шинжээчид найдаж байна.
Японы АЦС-ын ослоос болж Хятад улсын хил залгаа усны хэсэг цацрагт бохирдсон гэх ямарч үндэслэл үгүй цуу тараасан Ханчжоу  хотын оршин  суугчийг шийтгэжээ. Хятадын ХМХ-ийн мэдээлснээр компьютерийн нэгэн фирмийн ажилтан Шандунь мужийн эрэг хавийн ус цацрагт хордсон тухай мэдээг Интернетээр тараажээ. Тэрээр хүн ардыг давс, хатаасан далайн байцааг нөөцлөн авч,  харин далайн гаралтай хүнс хэрэглэхгүй байхыг уриалжээ.
  Өнөөдөр Японы  зүүн-хойд хэсэгт Хонсю арлын Ибараки, Фукусима дүүргүүдийн орчимд шинээр 5,2 баллын хүчтэй газар хөдлөв. Энд «Фукусима-1» АЦС ослын байдалтай байгаа юм. Ибараки мужийн газар хөдлөлтийн голомт нь  далайн 20 км  гүнд болжээ. Үндэсний ус цаг уурын газрын мэдээлснээр энэ газар хөдлөлт нь цунами дагуулах аюулгүй юм байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
6
7