×
Нийгэм 20 Гуравдугаар сарын 2011
Японы Исиномаки хотын дүүргийн нуранги дороос өнөөдөр 80 настай эмэгтэй болон 16 настай хүүг амьдаар нь гаргасан байна. Газар хөдлөлт болсноос хойш 9 хоног өнгөрсөн билээ. Тэд аврагчдын дууг сонсоод өөрсдөө дуудсан байна гэж японы ОНХМХ-үүд мэдээлжээ. Хоёулаа ухаантай байсан боловч маш их ядарч туйлдсан байлаа. Тэднийг ойрын эмнэлэг рүү нисдэг тэргээр яаралтай хүргэсэн байна.
Япон улс донсолсоор л байна. 3-р сарын 11-ны газар хөдлөлтөөс үлдсэн бүхнийг өдөр бүр 6 баалын хүчтэй түлхэлт бат бэх байдлыг нь шалгасаар л байна. Сүүлийн үеийн мэдээгээр 7300 гаруй хүн амь насаа алдаж, 11 мянгаад хүн сураггүй алга болсон гэж албан ёсоор баталсан байна.
Аврах болон сэргээн босгох ажилд оролцоход бэлэн байгаа сайн дурыхан-оросын иргэд Токиод байгаа ОХУ-ын Элчин сайдын яам руу утасдсаар байна. Оросууд япончуудад туслахаар хэрхэн явж болох хэлмэгдэгсэдэд туслах мөнгийг хааш нь шилжүүлж болох зэргийг асууж байна гэж ЭСЯ-ны консулын хэлтэсийн дарга Сергей Касторнов өнөөдөр мэдэгдсэн байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
6
7