×
Нийгэм 18 Гуравдугаар сарын 2011
2014 оны Олимпийн ба Паралимпийн наадмуудыг хүлээж авах Сочи хотыг  жирийн төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тохиромжтой болгоно. Хөгжлийн бэрхшээлтэй хүн бол өвчтөн биш, амьдралын бүх салбарт идэвхтэй оролцож чадна. Тэр бусад хүмүүстэй адил тэгш эрхтэй юм. Сүүлийн үед Орост хөгжлийн бэрхшээлтэй  хүмүүст  тохиромжтой нөхцөл бүрдүүлж байна.
Монгол  Улсын Зэвсэгт хүчний 90  жилийн ойг тохиолдуулан  Монгол  Улсаас  ОХУ-д суугаа ЭСЯ-д  хүндэтгэлийн хүлээн авалт боллоо.ОХУ-ын БХЯ, ЗХЖШ,  ахмадын байгууллагын төлөөлөгчид,  цэргийн академийн  сонсогчид, цэргийн сургуулийн   сурагчид  хүлээн авалтын арга хэмжээнд оролцлоо.
Японы оршин суугчид болон тус улсад аврах ажиллагаанд оролцож байгаа хүмүүс нэг минутын чимээгүй зогсолтоор аймшигт сүйрэлд нэрвэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэв. Эмгэнэлийн ёслолын ажиллагаа  нь Японд  хүчтэй газар хөдлөсөн тэр цаг мөчид зохион явагдлаа. “Фукусима-1” АЦС-ын байдал хүнд хэвээр байна. Японы өөрсдийгөө  хамгаалах хүчнийхэн гурав дахь эрчим хүчний блокийг хөргөх  шуурхай ажиллаагаг дуусгалаа.
Ливи улс босогчдын эсрэг цэргийн ажиллагаагаа зогсооход бэлэн, гэхдээ үүний тулд хэнтэй яриа, хэлэлцээр хийхэв гэдгээ мэдэхгүй байна гэж тус улсын ГХЯ-ны төлөөлөгч Халед Каим мэдэгдэл хийжээ.  Үүний өмнө тэр мэдэгдэхдээ ливийн эрх баригчид 3-р сарын 17 - нд НҮБ-ын АЗ-ийн Ливид «нислэггүй бүс тогтоон, цэргийн интервенц хийх» Тогтоолыг  эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байсан билээ.
Олон улсын  Атомын энергийн тэргүүн Юкия Амано Японд хүчтэй газар хөдлөсний улмаас АЦС дээр гарсан хямралыг даваан туулахад  МАГАТЭ –тэй нягт хамтран ажиллахыг уриалав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
6
7