×
Нийгэм 17 Гуравдугаар сарын 2011
Хятадын зүүн хойд нутгийн хилийн шалган нэвтрүүлэх газарт халдварт өвчинд хяналт тавих цахим төхөөрөмж тавилаа. Орос, хятадын хилийг нэвтэрч байгаа хүмүүсийн эрүүл мэндийн байдлын тухай мэдээлэлийг нэгтгэхэд шинэ систем зориулагдсан юм байна. “Цахим системийг ашиглалтад оруулснаар эмнэлэгийн үзлэг хийх хугацааг 1 цагаас 40 минут хүртэл багасгасан юм” гэж Хэйхэ хотын засаг захиргааны төлөөлөгч Хуан Юймин ярьсан байна.
Японд ажиллаж байгаа  Оросын Онцгой  байдлын яамны бүлгийн гишүүдийг ахин олшруулав.Онцгой эрсдэлтэй ажиллагааны төвийн 50, Алс Дорнодын эрэх отрядын 25 ажилтан анхны бүлэгтэй нэгдэв. Оросын аврагчид эвдрэн нурсан Сендай  хот орчимд газар хөдлөлтийн уршгийг арилгаж байна. Цунамийн улмаас өргөн уужим талбай усанд авахуулсан нь ажлыг хүндрүүлэв.
ОУ-ын Арктикийн тосгодын оршин суугчид болон туйлын станцийн ажилтнууд, байгал хамгаалагчид Баренцовын тэнгисээс Берингийн хоолой хүртэл нутагт цагаан баавгайн үржил, өсөлтөд ажиглалт хийнэ. Онгон байгалийг хамгаалах дэлхийн сангийн оросын хэсгээс, жил бүр болдог энэ ажиллагаа эхэлсэн тухай мэдээлсэн байна. Нутаг дэвсгэр дээр нь энэ амьтан амьдардаг АНУ, Канад, Дани улсууд оросын туршлагыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Барааг их хэмжээгээр худалдан авч хомсдол үүсгэж байгаа далимдуулагчдын эсрэг “зайлшгүй арга хэмжээ” авч магадгүй гэж Япон улсын засгийн газар анхаарууллаа. Улс оронд бүх ард түмний хэмжээнд хүнстэй холбоотой асуудал байхгүй гэж засгийн газрын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Юкио Эдано мэдэгдлээ. Энэ үеэр Токио болон нутгийн хойд хэсгээр авто машины шатахууны асуудал хүндрэлтэй байна.
Боловсролын шинэ системийн талынхан  оросын боловсролын шинэтгэлийн тойронд ширүүн маргаан үүссэн нөхцөлд шинэтгэлийн давуу талд бодит үнэлгээ өгөхийг уриалав. Боловсролын түвшингээ дээшлүүлэх замаар л  орчин цагийн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдех боломжтой болно. Орост анхны дээд боловсролыг хуулиар үнэ төлбөргүй эзэмшиж болно. Дараачийн бүх боловсролыг төлбөртэй суралцан  эзэмшинэ. Гэвч өөр шудрага зам бий.
Газар хөдлөлтөд нэрвэгдсэн Япон улсад Алс Дорнодоос нийлүүлж байгаа нүүрс устөрөгчөө  нэмэгдүүлэх хэд хэдэн хувилбар ОХУ-д байна гэж ОУ-ын Түлш эрчим хүчний яамны сайд Сергей Шматко мэдэгдлээ. Энэ хувилбаруудын дунд Сахалинд байгалын шингэрүүлсэн хий үйлдвэрлэх заводын 3 дахь ээлжийг барих ажил орсон байна.
ОУ-ын ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны тойргийн бүрэн эрхт төлөөлөгч Виктор Ишаев, хүчтэй газар хөдлөлт болон аюултай давалгаанд хэлмэгдсэн  япончуудад туслахыг бүс нутгийн тэргүүнүүдэд уриаллаа. БН Саха-Якут улсын ерөнхийлөгч болон хязгаар, мужуудын амбан захирагч нарт явуулсан цахилгаан утсанд, үйлдвэр, албан байгууллага, ард иргэдийн дунд зохих ажлыг зохион байгуулахыг зөвлөсөн байна.
Аюулт давалгаанаас болж эвдэрч сүйдсэн японы Сендай хотын нуранги дороос хүмүүс хайх ажлаа 3-р сарын 16-нд эхэлсэн оросын аврагчид нэг хоногийн дотор 7 хүний цогцс оллоо. “Өнгөрсөн хоногт аварагчид эвдрэл сүйрэл болсон газрын 10 хавтгай дөрвөлжин километр нутгийг самнасан байна. Эрж хайх аврах ажлаа үргэлжлүүлнэ” гэж оросын ОБЯ-ны төлөөлөгч мэдэгдлээ.
 Осол гарсан “Фукусима-1” АЦС-ийн 4-р реактораас гарч байгаа радио идэвхт бодисыг багасгах ажлаа японы мэргэжилтнүүд идэвхижүүлж байна. Байлдааны нисдэг тэргээр реактор руу ус цацаж байгаа бөгөөд дараа нь асар хүчтэй ус цацагчийн тусламжтайгаар усаар дүүргэх юм. Үүнээс өмнө 3-р реактор дээр 30 тонн ус цацсан боловч радиацийн түвшин ихээр буураагүй байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
6
7