×
Нийгэм 16 Гуравдугаар сарын 2011
3 –р сарын 15 нд Москвагаас Оросын ОБЯ-ны хүмүүнлэгийн тусламжтай  онгоц Япон руу нислээ. Онгоц 17 тонн ачаа тээвэрлэж байна. Токиогийн хүсэлтээр оросын тал Японд дулаан хөнжил болон гудас хүргэж аж. З-рсарын 11 нд 9 баллын  хүчтэй газар хөдлөсний улмаас аймшигт цунами дайрч нас барсан хүний болон сураггүй алга болсон хүний тоо 11 мянгад хүрэээд байна.
Оросын агаарын томоохон тээвэрлэгч Аэрофлот компани Москва, Санкт-Петербург хоёрын хооронд байнга нисдэг хүмүүст зориулан олон удаагийн байнгын тийз гаргалаа. Хоёр талын нислэгийн хамгийн доод тариф нь 3 мянга орчим рублийн үнэтэй аж. Энгийн билет 5 мянга орчим үнэтэй байдаг байна. Дээд хэмжээ нь 16 удаагийн   нислэг байх юм.
Японы АЦС дээр гарсан эмгэнэлт явдал бол атомын энергийн хөгжилд нөлөөлөх ёсгүй гэж Орос улсын ерөнхий сайд Владимир Путин үзэж байна. Тэрээр  дээрх ослыг байгалийн сүйрэл болон технологийн элэгдэлээс болсон гэж тэмдэглэсэн. Нөгөөтэйгүүр европын орнууд зарим  АЦС даа түр хугацаагаар хаагаад байна. Японы цөмийн объектуудын ослын дараах  үр дагавар дэлхийн хамтын нийгэмлэгүүдийг айхтар цочоолоо.
Ливийн хувьсгалын удирдагч Муаммар Каддафи нь Барууныханд тус орны мөргөлдөөнд цэргийн оролцоо хийх гэж үзвэл  “ түгээмэл жихад” зарлана гэж сүрдүүлэв. Мягмар гаригт ТВ ийн нэвтрүүлгээр Каддафи нь  хэлсэн үгэндээ « Хэрэв Ливийн хэт даврагсад засгийн эрхэнд гарах юм бол Газрын Дундад тэнгисийн бүс бүхэлдээ эмх замбараагүй байдалд орно”гэлээ.
Орчин үеийн технологи нь атомын энергийн хөгжлийг аюулгүй  байдлыг хангана гэж Оросын ерөнхий сайд Владимир Путин итгэлтэй хэлж байна. Тэрээр Евро-Азийн  улс хоорондын хуралдаан болон Холбооны орнуудын сайд нарын зөвлөлийн хуралдааны дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр ийнхүү мэдэгдээд, Японд болсон сүйрэлийг орчин үеийн  атомын цахилгаан станцыг хамгаалах хэрэгслүүдээр сэргийлж болох байсан гэв.
"Фукусима-1” АЦС цогцолбор дээр байдал хүндэрлээ.  “Фукусима-1” АЦС дээр цагаан утаа суунаглан байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар агаарт цацагдаж байгаа хяагдал гэнэ.  Тус улсын удирдлагын мэдэгдсэнээр дээрх явдал нь цацраг идэвхитэй бодис агаарт цацагдахад хүргэж болох юм гэлээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
6
7