×
Нийгэм 15 Гуравдугаар сарын 2011
Японд туслахад бэлэн байгаагаа дэлхийн 100 гаруй орон илэрхийлээд байна гэж Японы гадаад явдлын яам өнөөдөр мэдэглдээ. Өнөөдөр тэдгээр жагсаалтанд албан ёсоор Олон улсын Цөмийн энергийн байгууллага МАГАТЭ болон Азийн банк  нэгджээ. Японы ХМХ  сүйрлийн голомтод аврах ажиллагаа явуулж байгаа оросын ОБЯ ны аврах албаны 100 орчим мэргэжилтнүүдийг  онцолжээ.
Хятадын оршин суугчид  Гиннесийн шинэ дээд амжилтыг тогтоов.  Тэд 1,7 км урт гурил бэлтгэсэн аж.  Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр Өмнөд Хятадын  Юньнань мужийн Дали Бай дүүрэгт өнгөрсөн шөнө ийм явдал болжээ.  Нутгийн ерөнхий  тогооч  Су овогт мянган туслахуудынхаа туслалцаатай   25 минутын турш гурил элджээ.
Алс-Дорнодод цацрагийн идэвхи цагт 10-17 цагт мкр  буюу  хэвийн хэмжээнд байна. Дашрамд хэлэхэд хэвийн хэмжээний дээд цэг  цагт 30 мкр  байдаг аж. Одоо тус бүсэд эрчимтэй цацрагийн хэмжилт явуулж байна. Энэ ажлыг усцагуурын лабораторын мэргэжилтнүүд явуулж байгаа юм. Эдгээр шинжилгээ болон байдлын талаар цуглуулсан материал, дүгнэлтүүдийг  ОБЯ-ны хямралын үеийг удирдах төвд шилжүүлдэг.
Ливийн армийн цэргүүд тус улсын стратегийн чухал ач холбогдолтой Аждабия хотод тулж ирээд байна. Агаараас эрчимтэй довтолгоо хийсээр байна. Аждабия нь сөрөг хүчнийхний эзлээд байгаа  Бенгази хот руу хөтлөх хамгийн сүүлийн том суурин газар  юм.Ливийн удирдагч Муаммар Каддафийн  цэргүүдийн хөдөлгөөн давшилж эхэлснийг босогчдын дунд байгаа эх сурвалж мэдээлжээ.
Японд газар хөдлөсөн сүйрлийн бүсэд оросын ОБЯ-ны аварагчид ажиллаж байна. Энэ тухаай ИТАР-ТАСС агентлагт ОБЯ-ны Мэдээлийн  газрын дарга   Ирина Андрианова мэдээллээ.Одоо аврах ажлыг ямар газар явуулах асуудлыг  тодорхойлохоор орон нутгийн цагдаа, эрх баригчидаас бүрдсэн штабын хуралдаан явагдаж байна.
Оросын Онцгой байдлын яамны нэгдсэн  бүлэг  өнөөдөр  дахин нэмэгдэж  180 хүнтэй болно.Оросын нийтдээ 200 гаруй аврагч энд ажиллаж байна. Энэ нь нурамд нурангид дарагдсан хүмүүсийг эрэж байгаа гадаадын томоохон отрядын нэг билээ.
3-р сарын 11-нд  Японы зүүн-хойд хэсэгт орших  Хонсю аралд  9 баллын хүчтэй газар хөдлөсний улмаас нас барсан болон сураггүй болсон хүмүүсийн тоо 6 мянга хүрээд байна. Өнөөдөр Японы эрх баригчид 2 475 хүн эрсдэж, 2 мянга гаруй хүн шархадсан гэж албан ёсоор мэдэгдэв. Сураггүй алга болсон хүмүүсийн тоо 3, 6 мянгад хүрээд байна.
  Японы ослын байдалтай байгаа “Фукусима-1” АЦС-ын дөрөвдүгээр реактор дээр гарсан гал түймэрийг унтраажээ. Энэ тухай тус улсын томоохон  эрчим хүчний “Токио электрик пауэр” компаний төлөөлөгч мэдэгдэв. 3-рсарын 15 ны өглөө гарсан гал түймрээс агаарт өндөр идэвхижилттэй цацраг цацагджээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
6
7