×
Нийгэм 14 Гуравдугаар сарын 2011
“Нэгдсэн Орос орон”  нам өнгөрсөн ням гаригт болсон 12  бүсийн парламетын сонгуулиар 70 хувийн санал авчээ. ОХУ-ын СЕХ-ны мэдээлсэнээр хоёрдугаар байрыг  Оросын коммунист нам эзэлжээ. “Шудрага Орос орон” намын дүн  Оросын либерал-ардчилсан намыг урьджээ. “ Оросын эх орончдын намын ” нэр дэвшигчид  Дагестан, Калининградын мужийн парламентад 9 мандат авчээ.
Оросын цөмийн мэрэгжилтнүүд ОБЯ-ны аврах албаныхантай Япон руу явлаа. Тэд өнгөрсөн баасан гаригт болсон газар хөдлөлтийн улмаас онцгой байдал тогтоогоод байгаа    “Фукусима-1”, “Фукусима-2”  АЦС-ын байдлыг хянахаар томилогдсон аж. “Фукусима-1”  станцын нэг, гуравдугаар блокуудад дэлбэрэлт гарч , харин “Фукусима-2“ хөргөлтийн систем эвдэрсэн аж.
Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  Япон улсад 3-р сарын 11- нд болсон  хүчтэй газар хөдлөлтийн үр дагаврыг арилгахад туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн билээ.Д.Медведев  Японы ерөнхий сайд Нато Канод сүүлийн 140 жил үзэгдээгүй аймшигт газар хөдлөлт болсонд эмгэнэл илэрхийлжээ.
Ирэх 9-р сард олон улсын хүүхдийн их наадам гурав дахь удаагаа Улаан-Үүдэд болно. Энэ тухай Буриад улс, Монгол улс, БНХАУ-ын  ӨМӨЗУ- ын төлөөлөгчид Улаан-Үүдэд хийсэн уулзалтынхаа үеэр шийдвэрлэжээ. Олон улсын хүүхдийн анхны наадам нь гурван жилийн өмнө Улаанбаатарт болж, түүний дараа Хөх хотод болсон аж.
Орос улсын 75  мэргэжилтэн даваа гаригт  Японы аврах ажиллагаанд оролцож эхэллээ.  Ил-76, Ми-26  онгоц нь   Москва болон Хабаровск хотуудаас сүйрлийн голомт руу  ОБЯ-ны хоёр отрядыг хүргэв.
Энэтхэг улс дэлхийн томоохон зэвсэг импортлогчдын нэрсийн жагсаалтыг 2006-2010 оны хооронд тэргүүлж байв. Ийм мэдээллийг Стокгольмын олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүрээлэн гаргасан гэж Франс пресс агентлаг уламжлав. Хүрээлэнгийн мэдээлсэнээр Энэтхэг улсад дэлхийн нийт зэвсгийн нийлүүлэлтийн 9 хувь ноогдож байгаа юм. Энэ нь үүний өмнөх таван жилтэй харьцуулахад тус улс зэвсгийнхээ импортыг 21 хувиар нэмэгдүүлжээ.
  3-р сарын 13- ны өдөр “Гриф” аврах усан онгоц Владивостокоос Япон руу оросын далайчдыг нүүлгэн шилжүүлэхээр гарлаа. Тэдгээр нь “Хризолитовый” усан онгоцны далайчид бөгөөд газар хөдлөлтийн улмаас үүссэн аврага цунами тэднийг усны гүехэн газар авч шийджээ. 15 далайчнаас 13 хүн японы загасчдын онгоцонд хүргэгдсэн бөгөөд тэднийг нөгөө талын эрэг рүү хүргэх боломж үгүй юм.
Япон улсад болсон газар хөдлөлт, цунамийн улмаас нас барсан болон сураггүй хүмүүсийн тоо 4,5 мянга гараад байна-гэж Киодо Цусин агентлаг мэдээлжээ.Гэхдээ үүнд эргийн хавиар амьдардаг холбоо тогтоож чадаагүй байгаа 18 мянга гаруй хүмүүсийн статистикийн мэдээ ороогүй байгаа гэнэ. Сүйрлийн голомтонд байсан 2 мянга 500 жуулчдын аюулгүй байдал ч мөн батлагдаагүй байгаа аж.
ОХУ-ын  ОБЯ-ны Ил-76 онгоц Токиод буулаа. “Центроспас” байгууллагын 50 мэргэжилтэн болон шуурхай аврах бүлгүүд багаж төхөөрөмжийнхөө хамт тус онгоцоор ирсэн юм. Оросын ОБЯ-ны онгоц Токиогоос Ямагата руу нисэх бөгөөд энэ нь 3-р сарын 11 –нд тус улсыг  дайрсан хүчтэй газар хөдлөл болон аймшигт цунами дайрсан газартай илүү ойр хот юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
6
7