×
Нийгэм 11 Гуравдугаар сарын 2011
Өнөөдөр Японд  тус улсын түүхэнд хамгийн хүчтэй 8,9 баллын хэлбэлзэлтэй газар хөдлөлт боллоо. Сүйрэлд амь үрэгдсэн болон шархадсан хүмүүсийн тухай шинэ шинэ мэдээ байнга ирсээр байна. Ивэтэ, Фукусима, Ибараки, Тотиги, Тиба дүүргүүд  болон Токиод хамгийн их хохирол учруулаад байна. Байгалийн сүйрэл нь 10 метр  өндөр цунамийг дагуулж, улмаар замдаа таарсан юм болгоныг сүйтгэжээ.
Ерөнхийлөгч  Дмитрий Медведев Японы түүхэнд хамгийн хүчтэй газар хөдлөлтэнд нэрвэгдсэн Япон Улсад тусламж үзүүлэхээр үүрэг өгөв.  Оросын ОБ –ын сайд Сергей Шойгуд богино  хугацаанд тусламжийн тодорхой саналуудыг оруулж ирэхийг үүрэг болгов. Түүнчлэн ерөнхийлөгч цунами болзошгүй  Курилийн цуваа арлуудын хүн амын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг  шаардав.
Япон улс  8,9 баллын газар хөдлөлтийнхөө  анхны хохиролын дүнг гаргаад байна. Эхний мэдээгээр амь үрэгдэгсдийн тоо 70 гарч, хэдэн арван хүн шархаджээ. Эвдэрч сүйрсэн байгууламжийн дор хэдэн зуун хүн байсаар байна. Мияги, Ивата дүүргүүдэд хүчтэй сүйрлүүд гаран, байрнуудын нэгдүгээр давхарууд усанд автагдан, гал түймэрч гарч байгаа аж.
Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Японы түүхэнд гарсан хамгийн хүчтэй  газар хөдлөлт болон цунамид нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх даалгавар өгөв. ОБЯ-ны сайд Сергей Шойгуд    богино хугацаанд тодорхой саналуудыг боловсруулахыг даалгажээ. Ерөнхийлөгч цунами гарч болзошгүй байгаа Курилийн цуваа арлуудын хүн амын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг ч даалгалаа.
Орос улс мансууруулах бодистой бүх чиглэлээр тэмцэнэ. Шинэ байгууллага - Төв Азийн бүс нутгийн мэдээллийн төв мансууруулах бодистой тэмцэгчийн нэг боллоо. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Төв Азийн бүс нутгийн мэдээллийн төвийг байгуулах тухай ОХУ ба ТУХН-ийн гишүүн хэд хэдэн орны хоорондын хэлэлцээрийг батлах тухай холбооны хуульд гарын үсэг зурав.
Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев энд хийсэн мэдэгдэлдээ:  Японд болсон газар хөдлөлт болон цунамид Орос Улс туслана. Маш их хүчтэй газар хөдлөлтийн үр дагаварыг даван туулахад бид манай хөршүүддээ туслана гэж тэр хэлэв. Үүний өмнө Японы ГХЯ –ны тэргүүн Такэаки Мацумото мэдэгдэлдээ гадаадын улс орнуудаас үзүүлэх ямарч тусламжийг Токио дуртайяа хүлээн авна гэж хэлсэн юм.
Японд 8,8 баллын  хүчтэй газар хөдлөсний улмаас их хэмжээний сүйрэл   болж олон хүний амь эрсдээд байна. Цунами  Хонсю арлын  зүүн-хойд эргээр гарчээ.
  Орос НАТО хоёрын дуусах шатандаа орж буй  Standex нууц  төсөл нь  террорист амиа золиослогчийн биен дэхь бага хүчин чадлын бөмбөгийг илрүүлэх систем юм. Оросын “Коммерсант” сонины  мэдээлсэнээр энэ хавар  зайнаас бөмбөг  илрүүлэх ажлыг турших аж.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
6
7