×
Нийгэм 10 Гуравдугаар сарын 2011
Шри-Ланка руу  үерт нэрвэгдсэн хүмүүст хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэхэр Орос  улсын Онцгой байдлын яамны Ил-76 онгоц нислээ гэж  Риа-Новости агентлагт тус яамны хэвлэлийн алба мэдээлжээ. Онгоц  Коломбо нисэх онгоцны буудалд 30 тонн жинтэй дулаан хувцас, хоол хүнс, генераторуудыг буулгасан байна.
Улсын Дум хахууль өгөгч,авагчийг илүү хатуу шийтгэх хуулийн төслийг авч үзэж хэлэлцэж эхэллээ. Энэ хуулийг батлавал хахуульдагчид  хууль бусаар авсан мөнгөөсөө 100 дахин илүү их хэмжээний торгууль төр улсад төлөх юм.Шинэ хууль  улс орны хөгжлийг нэлээд саатуулж байгаа авилгалтай тэмцэх төрийн бодлогын чухал хэсэг болно.
Москва хотын төвд оршидог Остоженка гудамж дэлхийн хамгийн үнэтэй болон хүмүүсийн явах дуртай гудамжийн рейтингэд оржээ. Эндхийн орон сууцны 1 кв.м талбай 13 мянган еврогийн үнэтэй байна. Жагсаалтыг Гонконгийн Северн Роуд тэргүүлж байна. Тэндхийн 1 кв. метр талбай 57 мянган еврогийн үнэтэй аж. Хоёр дугаар байырыг Лондонгийн Кенсингтон Пэлэс Гардэнсд орон сууцны  1 кв.
Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  АНУ-ын Орос Улсаар дамжин   Афганистан руу цэргийн зэвсэгийн транзит хийх гэрээг батлах хуулинд гарын үсэг зурлаа, Энэ тухай лхагва гаригийн үдэш Кремлийн хэвлэл мэдээллйин албанаас мэдээлэв.
Москва дэлхийн тэрбумтнуудын нийслэл титэмээ буцаан авлаа-гэж Forbes сэтгүүл нийтэлжээ. Орос Улсын нийслэл өнгөрсөн жил  2008 онд дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ буурсаны дараа Нью-Йорк  хотод байраа алдасан юм. Хэвлэлийн мэдээлсэнээр  Москвад албан ёсны 79 тэрбумтан амьдарч байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
6
7