×
Нийгэм 8 Гуравдугаар сарын 2011
Гурван хэмжээтэй формат дээр дүрсийг харуулах компьютерийн шинэ загвараа Сони компани худалдаанд гаргаж эхэллээ. F- серийн гэж нэрлэсэн энэ загварыг Японд 3-р сарын 19-нөөс эхлэн худалдаалах юм байна. Дэлгэц дээр 3Д хэмжээтэй дүрсийг үзэхийн тулд компьютертэй цуг ирэх тусгай зориулалтын нүдний шилийг зүүх хэрэгтэй болно. Түүний баримжаалсан үнэ 3000 доллар орчим байх бололтой.
Египет улсад шинэ засгийн газар ажилдаа орлоо. Энэ засгийн газрыг тээврийн яамны сайд асан Эссам Шараф толгойлож байна. Танхимын бүрэлдхүүнд зургаан шинэ сайд орсон байна. Ахмед Шафик тэргүүтэй түрүүчийн засгийн газар 3-р сарын 3-нд огцорсон юм. Ерөнхийлөгч асан Хосни Мубарактай холбоотой байсан сайд нарийг огцоруул гэсэн олон нийтийн шаардлагаас болж засгийн газрыг огцоруулсан байна.
Ливийн удирдагч Муамар Каддафиг эсэргүүцэгчдийн Рас Лануф хотын ойролцоох байрлалд дахиад агаараас цохилт өглөө гэж Би-би-си агентлаг мэдээллээ. Нефтийн томоохон нөөцийн газар байдаг Рас-Лануф хотоос зүүн зүгт найман километрт байрлаж байгаа босогчдын байрлалд өнөө өглөө сөнөөгч бөмбөгдөгч онгоцоор цохилт өгсөн гэж нүдээр үзсэн хүмүүс ярьсан байна. Алагдаж шархадсан хүмүүсийн талаар мэдээ ирээгүй байна. Урьд шөнө Рас-Лануф хотыг бөмбөгдсөн байна.
Гариг дэлхийн анхны сансарын нисгэгчийн төрсөн өдөр 3-р сарын 9-нд орос хэлний Гагарины нэрэмжит цомын тусгай шат болно. Хүн анх удаа сансарт ниссэний 50 жилийн ойд зориулсан энэ соён гэгээрүүлэх интернет төсөл сансарт дуудагдсан анхны үг бол “Поехали” гэсэн орос үг байсан гэдгийг дэлхий дахинд сануулах зорилготой юм.
Орос Улсад Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тэмдэглэж байна. Мартын найман бол хавар цагын хамгийн сайхан баярын нэг бөгөөд энэ өдөр үзэсгэлэнтэй сайхан хүүхнүүддээ баяр хүргэж цэцэг бэлэглэдэг юм. Харин энэ баярын улс төрийн учир шалтгааны тухай  тэр бүхэн санахгүй байгаа байх. Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудал өнөөдөр олон улс оронд цаг үеийн асуудал хэвээрээ байна.
Бат бэх, шудрага, нийгмийг зөвхөн эмэгтэйчүүдийн бүх талын тэгш эрхтэй оролцоотойгоор л байгуулж чадна. Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг 3-р сарын 8-нд тэмдэглэж байгааг тохиолдуулан гаргасан илгээлтдээ НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга  Бан Ги Мүн ийнхүү өгүүлсэн байна. Зуун жилийн өмнө энэ баярыг бий болж байхад хүйсийн тэгш эрхэд эрс тэс байдлаар хандаж байсан гэдгийг тэр санууллаа.
Өнөөдрийн хөгжмийн  нэвтрүүлгийг өнөөдөр 3-р сарын 8-нд тэмдэглэж байгаа  Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориуллаа. Орос улсад  түүнийг хайр дурлал, хаврын баяр хэмээн маш сайхан  тэмдэглэдэг. Энэ нь оросын бүх эмэгтэйчүүд нас, нийгмийн гаралаас үл шалтгаалан эрэгтэйчүүдийн анхаарлын төвд байх, онд ганцхан тохиолдог өдөр билээ. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдэд хайртайгаа илэрхийлж, хамгийн сайхан үг хэлж, цэцэг бэлэглэдэг.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
6
7