×
Нийгэм 5 Гуравдугаар сарын 2011
Кабардино- Балканд үйлдэх гэж байсан маш өргөн цар хүрээтэй алан хядах ажиллагааг оросын хууль сахиулах байгууллага сэрэмжлэн зайлуулж чадлаа. Нальчик хотод болсон зөвлөлгөөн дээр ОУ-ын ДХЯ-ны сайд Рашид Нургалиев өнөөдөр энэ тухай мэдэгдлээ. Хойд Кавказын энэ БН улсад 2-р сарын 20-ноос эхлэн алан хядах ажиллагааны эсрэг горим үйлчилж байгаа гэдгийг тэр санууллаа.
Орос, Армен, Азербайджан улсуудын ерөнхийлөгчид карабахын будлианыг зохицуулах талаар хэлэлцээр хийж байна. Дмитрий Медведев, Серж Саргсян, Ильхам Алиев нар Сочи хотын ойролцоох уулын цанын Красная Поляна амралтын газар уулзаж байна. Карабахын асуудлыг зохицуулах замыг эрж хайх ажлаа гурвын хэмжээнд Д.Медведев  үргэлжлүүлэх шийдвэр төгс байгаа бөгөөд тэгэхдээ тусгаарлахгүй ЕХАББ-ийн Минскийн бүлэгтэй хамт хийх болно.
Зүүн хятадын тэнгисийн маргаантай Сенкаку буюу Дяоюйдао арлын бүсэд орохгүй байхыг Хятадын харуулын хөлгүүдээс Тэнгисийн аюулгүй байдлын японы удирдах газрынхан шаардлаа. Хятадын “Юджень-202” хөлөг Сенкаку аралд багтдаг Кубадзима аралд өчигдөр үдээс өмнө 44 километр ойртсон тул японы эргийн хамгаалалтын хөлөг болон нисэх онгоцноос дээрх шаардлагыг радио холбоогоор дамжуулсан байна гэж тус удирдах газар мэдээлжээ.
Москвагийн сансар судлалын музейд саяхан нэгэн сонирхолтой үйл явдлыг үзэж болох байлаа. Музейг сонирхож байгаа олон үзэгчдийн дунд Владимир нэртэй Жанибеков, Коваленок, Ляхов зэрэг оросын гурван сансарын нисгэгчид болон тэдний монгол нөхөд сансарын нисгэгч, судлаач Ж.Гүррагчаа түүний орлон нисгэгч М.Ганзориг нар байлаа. Тэдний зургийг монголын зураглаач завсар зайгүй авч байлаа.
Ливи улсын төр засаг 3-р сарын 4-нөөс эхлэн тус улсад даяарчлалыг хамарсан Интернетийн сүлжээнд орохыг бүрмөсөн хориглолоо. Мэдээлэлийн технологийн хүрээнд ажилладаг америкийн “Ренесис” компани энэ тухай мэдэгдлээ. Өчигдөр орой Триполи хотын оршин суугчид Интернетийн гаралт шаардагдсан орчин үеийн холбооны хэрэгсэл ашиглах боломжгүй болсон байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
6
7