×
Нийгэм 4 Гуравдугаар сарын 2011
АНУ мэдээллийн дайнд  арабын орнууд болон Хятад, Орос улсуудад ялагдаж байна гэж Хиллари Клинтон америкийн конгресст хийсэн сонсгол дээр мэдэгджээ. Гадаад орнууд руу явуулах нэвтрүүлгийг өргөжүүлэхийн тулд тусгай газрых нь төсвийг нэмэгдүүлэхийг  Төрийн нарийн бичгийн дарга уриалсан байна.  Америкийн суртал нэвтрүүлэг хүйтэн дайны үед  маш сайн ажилласан гэж  Хиллари Клинтон үзэж байна.
Хаврын анхны дусал эмэгтэйчүүдийн баяр ойртсоныг санууллаа. Орост Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг хавар, хайр дурлалын сайн сайхан баярын хувьд тэмдэглэдэг. Энэ нь оросын бүх эмэгтэй нас сүүдэр, нийгмийн гаралаас үл шалтгаалан эрэгтэйчүүдийн анхаарлын төвд байдаг  оны ганц өдөр байх. Мөн өдөр эмэгтэйчүүдэд цэцэг бэлэглэж, найрсаг үг хэлдэг.
Кавказын аюулгүй болон тогтвортой байдлыг хангах мэтгэлцээний 15 дахь үе  Женевт  эхэллээ. НҮБ, ЕХ болон  ЕАБХАБ –ын ивээл дор болж байгаа тус арга хэмжээнд Орос, Абхаз, Гүрж, АНУ болон Өмнөд Осети улсууд оролцож байна. Хэлэлцүүлэг ажлын хоёр  бүлэгт хуваагдан явж байна. Энэ нь аюулгүй байдлын асуудал  болон хүмүүнлэгийн зэрэг сэдэв юм.
Санкт-Петербург хотод цагаачдын “Туран” сонины  анхны  дугаар гарлаа. Энэ сонин нь нэгэн зэрэг орос, узбек, тажик хэл дээр гарах юм. Хэвлэл нь цагаачдад хойд нийслэлд ажиллаж амьдрахад нь тус дөхөм болох аж. Тус сонинд байнга хуулийн зөвлөгөө, утас, шаардлагатай хаяг болон бяцхан узбек-орос хэлний ярианы дэвтэр нийтлэгдэж байх юм.
Өмнөд - Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бакийн  болон тус улсын төрийн 40 байгууллагын Интернет сайтууд хакеруудын хүчтэй кибер атаканд өртөв. Дайралтын зорилго нь дээрх байгуулагуудын хэлтэсүүд их хэмжээний өргөдөлд дарагдан, хариу өгч амжидаггүй байжээ.
Орос Улсад “Домодедово” онгоцны буудал дээр болсон эмгэнэлт явдлын хохирогчдыг нэхэн санаж байна. 40 хоногийн өмнө террорист амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж улмаар 37 хүний амь эрсдэн, зуу гаруй хүн шархадсан юм. 1-рсарын 24-нд бөмбөг дэлбэрсэний дараа, Орос улсын ерөнхийлөгч тээврийн аюулгүй байдлын хяналтыг эрчимжүүлэх тухай мэдэгдэл хийсэн.
  «Ливи улс нь иргэний дайны ирмэг дээр тулж ирээд байна. Бидний зорилго -  өөрийн иргэдээ аврах ажил юм» гэж  Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев онцгой байдлын сайд Сергей Шойгутай уулзахдаа хэлэв. Үүний өмнө ОБЯ Ливиэс оросын иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлаа дуусгасан юм.  «Энэ нь  хүнд хэцүү ажил байсан юм.
Өнөөдөр, 3-рсарын 4-нд  Орос улсад москвагийн “Домодедово” олон улсын онгоцны буудалд  дэлбэрэлт болсон гунигтай явдлаас хойш яг 40 хоног болж байна. Энэ хугацаанд нас  барсан хүмүүсийн тоо 35 –аас 37 болжээ. Мөрдөн байцаах байгуулагууд энэ хэргээр гурван хүнийг саатуулан ял мэдүүлээд байна.
Орос Улс Ливийн хүн амд  шаардлагатай үед нь туслахаар бэлтгэж байна гэж Оросын Онцгой байдлын яамны Олон улсын үйл ажиллагааны газрын / департаментын / захирал Юрий Бражников мэдэгдэв. “ Бид Ливийг орхин Египт болон Тунисын хил давж байгаа мянга мянган  иргэдэд туслахаар бэлтгэж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
6
7