×
Нийгэм 3 Гуравдугаар сарын 2011
Каддафийн агаарын хүчин Марс-Брег боомтод хоногийн дотор  хоёр дахь удаагаа агаарын цохилт хийв. Гэхдээ босогчид боомтыг хамгаалсаар байна. Аль Жазир телевизийн сувгийн мэдээлсэнээр амь үрэгдсэн хүмүүсийн тоо 12 болжээ. Үүний өмнө сөрөг хүчнийхэн Каддафийн дайралтаас  томоохон нефть болон хийн агуулахын  ойролцоох Марс-Брегийг хамгаалан байлдасан аж.
Орос улс ЕХ-той хамтран Афганистан дахь  мансууруулах бодисын үйлдвэрлэлтэй тэмцэнэ. Мансууруулах  бодисын эргэлтэд хяналт тавих ОХУ-ын холбооны албаны захирал Виктор Иванов италийн мэргэжилтнүүдтэй уулзахдаа Москва Брюссель хоёрын хүчин чармайлтыг нэгтгэхийг санал болгов.  ЕХ-ны гишуун орнууд болон Орос , Иран хоёр героин их хэмжээгээр хэрэглэгч улсууд болжээ.
Орос Улсын төв Банк 10 мянган рубльтэй дүйцэх нэг кг алтан зоос гаргахаар төлөвлөж байна. 2011 оны хамгийни хүнд бөгөөд үнэтэй энэ зоосон мөнгийг 100 ширхэг гаргах  аж. Энэ оны хоёрдугаар хагаст  “Манай дэлхийг хадгалая” цувралын 7 төрөл, нүүрэндээ Азийн ирвэсийн зурагтай гарна.
Орос улс Японд Оросын далбааг доромжилсон этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхээс татгалзсанд эсэргүүцэл илэрхийллээ гэж Оросын  ГХЯ - наас лхагва гаригт   мэдэгдэв.
Ливийн орон нутгийн  жагсагчдын сөргөлдөөн нь  жинхэнэ утгаараа дайн болж хувирлаа. Брег хотын орчимд сөрөг хүчнийхэн онгоцны буудлыг эзлэн авахаар дайтаж байгаа Каддафийн цэргүүдийн  дайралтыг тогтоохыг оролдож байна. Тус улсын хоёр дахь хот  Бенгази нь   Каддафид агаараас дайралт хийхэд боломж  олгох юм, одоогоор тус хот босогчдын гарт байгаа юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
6
7