×
Нийгэм 28 Хоёрдугаар сарын 2011
“Forbes” анх удаагаа “оросын интернетийн нүүр царай” болох гол хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргажээ. Тус хэвлэлийн газар нь гурван төрөлд тэдгээр хүмүүсийг хуваасан байна. Хөрөнгө оруулагчид, стартапууд  болон менежерүүд. Хөрөнгө оруулагчдын дунд Mail.ru Group ийн  Захирлуудын зөвлөлийн тэргүүн Юрий Миллер. “Forbes”ийн шинжээчдийн явуулсан санал асуулгаар  тэрээр 100 %  саналыг авсан юм.
Америк-Өмнөд Солонгосын  цэргийн “ Киризолв” болон “Фоул игл” хамтарсан цэргийн сургуулилтаас татгалзахыг Сеүл, Вашингтоноос өнөөдөр энд гарсан БНАСАУ, Өмнөд Солонгосын ҮЭ-ийн хамтарсан Тунхаглалд шаарджээ.  Уг баримт бичигт «урьдаас төлөвлөсөн цэргийн сургуулилт нь Солонгосын хойгийг дайны ирмэгт хүргэж мэдэх өдөөн хатгалга болж байна» гэж тэмдэглэжээ.
  ОХУ-ын Онц байдлын онгоцууд Ливийн эмх замбараагүй байдал газар авсан нутаг дэвсгэрээс 500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүллээ.Тэдний дунд 341 оросын иргэд байв. Рас-Лануфт /Ливийн хойд хэсэг/ хотод мянга орчим орос болон бусад орны иргэд зорчигч тээврийн“Гэгээн Стефан -II”  усан онгоцыг хүлээж байна.Төлөвлөсөн ёсоор уг онгоц  өнөөдөр далайд гарах ёстой юм.
АНУ , Өмнөд Солонгостой  хамтран  явган цэргийн болон  далайн , агаарын цэргийн томоохон хэмжээний хээрийн сургуулийг эхэллээ. Энэ тухай Франс Пресс агентлаг цэргийнхний хүрээний өөрсдийн эх сурвалжаас иш татан мэдээлэв. Энэ арга хэмжээнд өмнөдсолонгосоос 200 мянга орчим, америкийн  талаас 13 мянган цэрэг оролцохоор төлөвлөж байгаа юм байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
6
7
8
10
14
20
27